Дэлхийн усны нөөцийн бүлэгтэй хамтрана

img

БОНХ-ийн сайд С.Оюун, “2030” Дэлхийн усны нөөцийн бүлгийн гүйцэтгэх захирал Андерс Бернтел нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагааны эхний шат нь 2 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд нийт санхүүжилтийн хэмжээ нь 1-1,5 сая ам.доллар байх аж.

Хамтран ажилласнаар Улаанбаатар хот дэлхийн хотуудын стандарт, жишигт нийцсэн усан хангамж, ариутгах татуургын сүлжээ бүхий шинэ төлөвлөлттэй болох, говь, тал хээрийн бүсийн хүн амын ундны болон ахуйн найдвартай усан хангамжтай болоход дэмжлэг үзүүлэх ажээ.

Б.Цэрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ