ХДХВ-ын халдварын 146, 147 дахь тохиолдлууд бүртгэгдлээ

img

Өнгөрсөн наймдугаар сард ХӨСҮТ-д ХДХВ-ын халварын 146, 147 дахь тохиолдлууд бүртгэгджээ. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр тус төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд сайн дураараа хандаж шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош батлагджээ. 146 дахь тохиолдол нь 35-39 настай, эмэгтэй, одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ. Харин 147 дахь тохиолдол нь наймдугаар сарын 27-ны өдөр ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош батлагджээ. Энэ хүн 30-34 настай, эрэгтэй байгаа аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ