Ч.Тэргэлсар охиныг харж хандах хүнгүй болжээ
Филиппин улсын иргэдээс манай улсын Засгийн газарт хандсан хүсэлт ирүүлжээ. Тус хүсэлтийн гол санаа нь Т.Аятунгаагийн охиныг ээжид нь буцаан өгөөч гэсэн хүсэлт гэнэ.
Тус хүсэлтээс хэсэгчлэн хүргье.
Хүсэлтэд “Монголын засгийн газарт хүсэлт гаргаж байна. Энэ захидал бидний хүссэн хүмүүст хүрнэ гэж найдаж байна. Ч.Тэргэлсар охиныг зургаан сартай байхад охины эцэг түүнийг Филиппиний эмнэлэгт хэвтүүлсэн. Ингэх болсон шалтгаан нь Т.Аятунгаа болон түүний ээж Ч.Тэргэлсар охиныг хүчирхийлэн зодож, тамладаг байсан гэсэнтэй нь холбоотой. Гэсэн ч Азийн тэр дундаа Монгол хүүхдүүд өгзөгнийхөө дээхнэ талд хөх толботой байдаг нь зодуурын шалтгаан биш байсныг тогтоогоод байгаа. Энэ нь нярай хүүхдийг зургаан сартай болох үеэс нь бүдгэрч алга болдог учир охины биед одоо ямар нэгэн хөхрөлт байхгүй болсон. Энэ нь тухайн үндэстний нэг онцлог байсан юм байна. Харин охин эмнэлэгт хэвтсэний дараагаар Т.Аятунгаа болон түүний ээж Монгол руу буцсан. Түүнийг Филлиппиний шүүхээс дуудаж, ирж уулзах хэрэгтэй гэж байсан ч тэрээр Манила хотын шүүх танхимд ирээгүй. Түүний дараа Т.Аятунгааг олон улс даяар Интерполоор хайж эхэлсэн.
Харин одоо тэрээр охиноо өөр дээрээ авахыг оролдож байгаа. Тиймээс Ч.Тэргэлсар охиныг ээж дээрээ очиход нь дэмжихийг хүсч байна. Ч.Тэргэлсар охин одоогоор харж хандах хүнгүй болсон. Түүний аав нь болох Чарлес Эдвард Красни Эрган түүнд төдийлөн анхаарал тавьдаггүй. Одоо охин өөрийн гэсэн гэр орон, харж хандах хүнгүй, тоглоом ч байхгүй, өдөр тутамдаа хийх зүйлүүд нь ч тодорхой биш байгаа. Тиймээс охиныг ээжийнх нь халамжинд хүргүүлэхийг хүсч байна. Охиныг эх оронд нь болон ээжид нь хүргэж өгөхийг хүсэж байна” гэжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ