Засгийн газрыг огцруулах шаардлаа

img

Өнөөдөр МАН-ын Шинэчлэлийн хорооныхон мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд УИХ дахь намын бүлгүүдэд шаардлага хүргүүлж байгаагаа дуулгав. Тэдний мэдээлж буйгаар “Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгаа учир эдийн засаг хүндхэн нөхцөлд байна. Тиймээс Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягын албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна. Шаардлагад хариу өгөөгүй учраас Засгийн газрыг огцруулах шаардлага бүхий тогтоолын төслийг УИХ дахь намын бүлгүүдэд хүргүүлж байна” гэв.

Тогтоолын төсөлд “Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах, шинэ Ерөнхий сайд томилогдтол Засгийн газрын гишүүн түр хугацаанд үүрэг гүйцэтгэхийг Засгийн газрын гишүүдэд даалгасугай” хэмээн бичжээ.

Б.Цэрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Baagii:
Ooriinhoo namiinhand noloolj chadahgui baij bas zasag ruu chuluu nuulgene ee bas. Er ni Zasgiin gazraaraa ih orolddog uls guren manaihaas oor baidag yum uu. Baidag bol Afrikt l baidag baih. Odoo MAN-iinhan boon dalim togtooliin tosliig heleltseye geed neg ih yum bolno doo. Yana daa yana ene heden holduunuudiig
2013-09-17