Ц.Мөнхбаяр нарыг 461-р ангид цагдан хорьж байна
УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын гурван этгээд Төрийн ордонд галт зэвсэгтэй орохыг оролдсон. Тэгвэл тэдэнд ТЕГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан хориод байгаа гэнэ. Одоогоор тэдэнд эрүүгийн хуулийн 91.2 буюу хүний амь насыг санаатайгаар хороохыг завдсан, түүнчлэн 177.1 буюу зандалчлах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ