
Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Баруун болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 хэм, говийн бүс нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна. Улаанбаатар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 хэм дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ