Таксины жолооч үйлчлүүлэгчээ зодож, дээрэмджээ
Энэ сарын 15-нд буюу өчигдөр таксины жолооч үйлчлүүлэгчээ дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 7-р хороо буюу Тэнгис кино театрын орчмоос иргэн Б-нь гэртээ хүргүүлэхээр такси барьжээ. Гэтэл барьсан таксины жолооч 23 настай эрэгтэй Ө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд улмаар үйлчлүүлэгчээ зодож гар цүнх түрийвч, гар утсыг дээрэмдсэн байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ