Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Улаанбаатар хотод шинээр барьж буй барилга байгууламжийн гадна ханын дулаалгын материалын чанар байдалд  хяналт шалгалт хийжээ.

Тус шалгалтад нийслэлд шинээр баргидаж буй 21 барилга, нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын дулаан тусгаарлах материал хөөсөн полистрол бүтээгдэхүүний 13, сендвич хавтангийн гурав нийт 16 үйлдвэр аж ахуй нэгж хамрагджээ.

Тэднээс “Пирамид индастри”, “Эрчис тал” болон “ЮУ БИ системс” гэх гурван компани хөөсөнцөрийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх гурван жилийн хугацаатай тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байжээ. Харин таван үйлдвэр буюу 31,25 хувь нь технологийн заавар боловсруулж, батлуулаагүй, мөрдөөгүй, долоон үйлдвэр буюу 43,75 хувь нь бүтээгдэхүүнээ тохирлын баталгаажилтад хамруулаагүй, 81,25 хувь буюу 13 үйлдвэр тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байсан нь тогтоодсон байна.

Эдгээр буруутай үйл ажиллагаа нь “Барилгын тухай” болон “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийг зөрчиж байгаа юм. Үүнээс Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн “Нягт хөөс”, “Эм-Жи-Эл-Би” гэх хоёр компанийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Мөн дээрх зөрчил дутагдлуудыг арилгуулахаар улсын байцаагчийн 44 заалт бүхий 11 албан шаардлага хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Мөн зөрчил илэрсэн зарим үйлдвэр, аж ахуй нэгжид хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zaas:
Za bolidoo boon l huuli dvrem yarisan tor heden ajil hj bgaa demjihgui haaj booh yum daa
2013-09-17
hergg:
ЖИЖИГ ТАРХИТАЙ ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН НОХДУУДАД vГЭЭР ХЭЛЭЭД ОЙЛГОХГ vЙ БОЛОХООР vЙЛ ХӨДЛӨЛӨӨР ОЙЛГУУЛАХ Л ГЭСЭН БАЙНА Ш v v ДЭЭ
2013-09-16