
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харахад төмөр замын тээвэр оны эхний найман сарын байдлаар 13691,2 мянган тонн ачаа тээсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 401,5 мянган тонн буюу 3,3 хувиар өссөн үзүүлэлт. Төмөр замын тээврийн орлого эхний найман сарын байдлаар 278,7 тэмбум болж, өмнөх мөн үеийнхээс 1,3 тэрбум төгрөг буюу 0,5 хувиар буурчээ.
Харин агаарын тээврээр 2735,8 тонн ачаа тээсэн нь өмнөх оноос 1,7 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэсэн ч гаарын тээврийн орлого 154,1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 15,0 тэрбум төгрөг буюу 10,7 хувиар нэмэгджээ.
Ц.Золзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ