Тэсрэх бөмбөг хайх ажиллагаа үргэлжилж байна
Өнөөдөр Төрийн ордоны гадна "Гал үндэстэн" холбоо тэргүүтэй 11 холбоо, төрийн бус байгууллага жагсаал хийсэн билээ. Энэ үеэр тус хөдөлгөөнүүдийн төлөөлөл болох “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяр, “Монгол Улсын Аюулгүй байдлын төлөө зүтгье ТББ”-ын тэргүүн Г.Болдбаатар, “Ариун суварга хөдөлгөөн”-ий тэргүүн Г.Чагнаадорж нар Төрийн ордонд долоон сумтай АКА, Макаров гар буу, цэнэгтэй хоёр тэсрэг бөмбөгтэй нэвтрэх гэж байгаад баригдсан юм.
Тэгвэл Цагдаагийн ерөнхий газарт Байгаль, орчин ногоон хөгжлийн яам, Централ таурын орчимд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу яг одоо Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын бие бүрэлдэхүүн БОНХЯ болон Централ таур-т бөмбөг орчмыг тойруулан хязгаарлалтын тууз татан, хамгаалалт хийж, ажилчдыг гадагш гарган хөл хориог тогтоогоод байна.
Энэ талаар цагдаа, тагнуулын бие бүрэлдэхүүнээс тодруулахыг хүсэхэд “Одоогоор тодорхой болоогүй учраас энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ