
Улаанбаатарыг утаагүй болгох зорилгоор нийслэлийн Баянгол дүүргийн гэр хорооллийн айлуудад түүхий нүүрсний хязгаарлалт хийсэн билээ. Гэтэл тус бүсийн айлууд өдгөө түлэх түлшгүй байна. Учир нь энэ бүсэд хагас коксжсон нүүрс болон үртсэн шахмал одоог хүртэл боловсруулагдан зах зээлд нийлүүлэгдээгүй байгаа аж. Харин энэ өвлөөс тус бүсийн айлууд хагас коксжсон нүүрс болон үртсэн шахмал түлшийг хэрэглэж болох аж. Уг шахмал түлш ирэх 10-р сард худалдаанд гарна гэж албаныхан мэдэгдлээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ