
“Гал үндэстэн” холбооныхон Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж, Төрийн ордны гадаа өнөөдөр жагссан билээ. Харин тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Төрийн ордонд галт зэвсэгтэй нэвтрэхийг оролдсон юм. Энэ үйл явлаас болж Төрийн ордныг хамгаалалтад авч, онц байдал зарлаж, цагдаа, тагнуулын байгууллагынхан нэгжлэг хийсэн. Ийнхүү цагдаагийнхан хэргийн газраас АКА, Макаров гар буу, хоёр тэсрэх бөмбөг зэргийг илрүүлсэн байна. Түүнчлэн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр болон хоёр хүнийг саатуулаад байгаа аж. Тиймээс одоо Төрийн ордонд тогтоосон хориог цуцаллаа.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ