
Иргэний нисэхийн ерөнхий газраас “Салбарын шинэчлэл-2013” зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 19–нд болох уг зөвлөгөөнөөр иргэний нисэхийн салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтыг хэлэлцэхээс гадна бодлогын баримт бичигт тусгагдсан асуудлыг ажил хэрэг болгох талаар ярилцах аж. Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан маргааш “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ