“Гал үндэстэн”-ий Ц.Мөнхбаяр Төрийн ордонд галт зэвсэгтэй нэвтрэхийг завдлаа

img

Өөрийгөө газар шороо, нутаг ус, эх дэлхийн төлөө тууштай тэмцэгч хэмээн өргөмжилдөг Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр өнөөдөр Төрийн ордонд галт зэвсэг нэвтрэхийг завджээ.

Учир нь өнөөдөр Намрын чуулганы нээлт болсон юм. Намрын чуулганаар “Урт нэртэй хууль” буюу “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр “Гал үндэстэн холбоо”, “Монголын нууруудын нэгдсэн холбоо”, “Онги голынхон хөдөлгөөн” зэрэг 11 төрийн бус байгууллагуудын төлөөлөл Төрийн ордоны гадна лоозон барин жагсаал хийж байна.

Энэ үеэр Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын гурван хүн Засгийн газарт шаардлага хүргүүлэх нэрийдлээр Төрийн ордонд долоон сумтай цэнэгтэй буу, гар бөмбөг биедээ авч орохыг оролдсон байна. Төрийн ордны хамгаалалтын албаныхан илрүүлж, түүнийг саатуулжээ. Тэднийг ордон дотор саатуулж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Харин Төрийн ордны гадна талд дүүргийн цагдаагийнхан хамгаалалтад гарч, дотогш хүн оруулахгүй, дотроос хүн гаргахгүй байна. Мөн гадна жагсч байгаа төрийн бус байгууллага, холбооны төлөөлөгчдийг гурав гурваар нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст аваачин байцааж байгаа аж.

Б.Цэрэндэжид

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

76g buud:
76g buudsan ni deeree shdee nobshnuud
2013-09-16
ЗОЧИН:
эНЭ ЗАДАРСАН АНАРХИСТЫГ ШОРОНД НЬ ХАТААСАН НЬ ДЭЭР ДЭЭ. ЮМАНД ХЯЗГААР ГЭЖ БАЙДАГ
2013-09-16