“Blue”-гийн залуус Монголчуудыг доргиолоо

img

Дэлхийн олон орны охид, залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж, Британийн чартуудыг нэгэн үе тэргүүлж, хөгжмийн дээд шагналуудыг нь хүртэж байсан “Blue” хамтлаг өчигдөр орой Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийлээ. Тэдний тоглолтдоо “One love” дуугаар эхлэж, “All Rise”, “Sorry Seems To Be The Hardest Word“, “Fly By” зэрэг бүх хит дуунуудаараа түрлэг өргөсөн юм.

Хэдийгээр тэд өнгөрсөн бямба гарагт тоглолтоо хийх байсан ч товлосон өдөр, товлосон цагтаа тоглоогүй юм. Учир нь техникийн саатал гарсны улмаас тоглолтыг цуцласан билээ. Харин хоёр дахь өдөр тоглолтыг нэг билетээр хоёр хүн үзэх боломж олгосон нь үзэгчдийг нэлээд нэмэгдүүлсэн бөгөөд цаг гаруй үргэлжилсэн тоглолтод үзэгчид ихээхэн таатай сэтгэгдэл төрүүлж байсан юм.

 Дашрамд дуулгахад, “Blue”-гийн залуус өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд Лондон хот дахь “Hammersmith Apollo” театрт ганцхан удаа тоглохоор төлөвлөсөн ч тасалбар нь худалдаанд гарсан даруйдаа таван минутын дотор дууссан тул продюсерууд нь бүрэн хэмжээний дэлхийг тойрсон аялан тоглолт хийхээр шийдвэрлэсэн нь хүлгийн жолоогоо нааш залах сэдэл болсон байна.

Тус хамтлаг анх Британийн шоу ертөнцийн магнат Саймон Ковеллийн санаачилгаар 2000 онд Lee Ryan ба Anthony Cost нарыг нэгтгэснээр BLUE хамтлагийн түүх эхэлжээ. Ийнхүү Duncan James болон Will Young нэмэгдсэнээр албан ёсоор “BLUE” хамтлаг байгуулагдаж тун удалгүй гайхам амжилт үзүүлэн анхны сингл болох “ALL RISE” нь Британид л гэхэд 1.8 сая гаруй хувиар борлогдсон юм.

2004 оноос хамтлагийн гишүүд тус тусдаа бие даасан уран бүтээл хийж байгаад 2011 онд 10 жилийнхээ ойгоор эргэн нэгдсэн.

Б.Цэрэндэжид

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cece:
hehe manaihan unen haltaak bnaa demiishdee
2013-09-16
zochin:
pig uzej bna lee dee harin ch neg
2013-09-16
deegii:
wow blue
2013-09-16