
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 хэм, говийн бүс нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 17-19 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ