Д.Жаргалсайхан: Зарим эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхийг өвчин гэж ойлгоод байна

img

Манай улс Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай хуулийг анх 1989 онд баталж байжээ. Өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа шинэчлэгдэн батлагдсан байна.  Нэгэн үе тасраад байсан төрөлтийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр ирсэн. Үүний зэрэгцээ үр хөндөлт ч их байдаг байна. Судалгаагаар 1000 эмэгтэй тутмын 89 нь хүүхэд төрүүлжээ. Жирэмсэн эхчүүдийн 23 хувь нь кесвороор төрдөг байна.  Уг нь кесвороор төрөх шаардлагагүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.Ингээд ЭМШУИС-ийн Эмэгтэйчүүдийн судлалын танхимын багш Д.Жаргалсайханаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Жирэмсэн эмэгтэйчүүд  кесворээр төрөх нь  үзэгдэл яагаад нэмэгдээ вэ?

-Тийм ээ, сүүлийн жилүүдэд энэ төрлийн хагалгаа нэмэгдсэн. Жирэмсэн эмэгтэйчүүд эмгэг өвчлөлтэй тохиолдолд дээрх хагалгааг хийдэг.  Сүүлийн үед сэтгэлзүйн бэлэн биш байдал нөлөөлж байгаа.  Зарим эмэгтэйчүүд маань хүүхэд төрүүлэхийг өвчин гэж ойлгож байна.  Үүний гол үндэс нь хөдөлгөөн дутагдалтай байснаас хүүхдийн жин нэмэгдэж байгаа, хоолны унднаас ч шалтгаалж байна.   Энэ мэтчилэн олон хүчин зүйл байна.

-Кесвороор төрөхийн сайн болоод муу тал гэж байна уу?

-Байгалийн жамаараа өөрөөрөө төрөх нь хамгийн сайн.

-Эхийн эндэгдэл юунаас шалтгаалж  байна вэ?

-Нөлөөлөх хүчин зүйл олон бий. Гэр бүл, байгууллагын зүгээс ч байна. Жирэмсэн эх хяналтад  эрт ороогүй, жирэмсэнээ нууж байгаад эндэгдэл гарсан үе байна. Хөдөө орон нутагт жирэмсэн эхчүүд гэнэт өвдөн, эмнэлэг рүүгээ явж байгаад эндсэн тохиолдолд гардаг. Ер нь жирэмсний хяналтдаа эмэгтэйчүүд маань эрт орох хэрэгтэй шүү. Төрөхийн хүндрэл олон хүчин зүйлээс шалтгаалдаг.

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болохоос гадна янз бүрийн өвчин авах тохиолдол байна гэж байна. ЕБС-иуд энэ төрлийн хичээл орж байна уу?

-Ерөнхий боловсролын сургуульд нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээлийг зааж байгаа. Харин зааж байгаа багш нар нь эмнэлгийн талын мэргэжилтнүүд биш гэж дуулддаг. Биологийн ч юм уу, гадаад  хэлний багш ч юм уу энэ төрлийн хичээлийг заадаг гэсэн. Тиймээс хүүхдүүдэд ойлгуулж мэдрүүлэх нь учир дутагдалтай байдаг бололов уу.

-ЕБС-ийн охидуудын жирэмслэлт нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн хэдэн хувийг эзэлж байна вэ?

-19-өөс  доош насны хүүхдүүдийн жирэмслэлт 5,7 хувь байгаа юм. Нийгмийн хөгжлөө дагаад ийм тохиолдолд гарч байна. 17-оос доош насны хүүхдүүд жирэмсэн болоход эцэг эхийн нөлөө их байна. Хүүхдүүдээ  зөнд нь хаях, хэнтэй найзалж, нөхөрлөж байгааг нь хайхрахгүй байх, эсвэл найз нөхдийг нь мэдсээр байж зааж зөвлөхгүй, хорихгүй байх гээд олон асуудлаас үүдэж байна л даа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ зөвхөн багшид найдаж орхих бус өөрсдөө  хүүхдэдээ санаа тавьж, хэнтэй найзалж үерхэж байна.  Хаана чөлөөт цагаа өнгөрөөж байгааг нь мэдэж, хүүхдүүдтэйгээ дотно ярьж, хэлж байх учиртай юм.

-Сургуулийн эмч нарыг нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтад хамруулаад, хүүхдийн хичээл заалгаж болохгүй юу?

-Сургалтын агуулга энэ төрлийн хичээл багтсан  байгаа. Сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэгтэй багшийг бэлтгэн ажиллуулж байгаа сургууль байгаа.

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болорко:
"Кесаревосечение" гэдэг орос үг байгаа юм,сайн мэдэхгүй юм бол нэт-с харчихаж болно шүү дээ, ажилдаа ингэж хайнга хандаж болохгүй л байхдаа уншиж байгаа хүмүүсээ хүндлэх хэрэгтэй!
2013-09-16
Гэрэл:
кесарев хагалгаа сэтгүүлч ээ
2013-09-15
irgen:
Bayn hoosnii yalgaa ih bolson iim tsag ued 10 jiliin ohiduud mungutei bayn humuusiig ih dagadag bolj deee
2013-09-15