Намрын башё өнөөдөр эхэлнэ

img

Японы мэргэжлийн сүмо бөхийн намрын башё өнөөдөр эхэлнэ. Уг башёгийн макүүчи болон жюүрё зиндаанд монголын 15 бөх барилдаж байгаа юм.

Уг башё дууссаны дараа экс озэки Барүто зодог тайлна. Тэрбээр хамгийн сүүлийн башёдоо 197.5 см өндөр, 187 кг жинтэй барилдаж байсан юм. Сумогийн дээд зиндаанд 41 башё зодоглосныхоо 15-д нь озэки цолтой барилдсан юм. Үүнээс гадна дөрвөн удаа дэд түрүү, тусгай шагналыг долоон удаа хүртсэн тэрээр 29 насандаа ийнхүү сүмогийн ертөнцийг орхиж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ