"Дижитал" хамтлагийн дуучин Ш.Батбаярт дахин эрүү үүсгэжээ
ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид хоригдож байгаад шатсан "Дижитал" хамтлагийн дуучин Ш.Батбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Учир нь тТүүнийг санаатайгаар гал тавьж өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хэмээн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс ийн шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Хэрэв Ш.Батбаярын буруутай тогтоогдвол Эрүүгийн хуулийн 153.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял авна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ