Улаанбаатарт 11 хэм дулаан байна

img

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говь, зүүн зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул,Тэрэлжийн голоор 7-12 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 21-26 хэм, Увс нуурын болон Их нууруудын хотгор, говийн бүсийн хойд хэсгээр 14-19 градус, Дорнод Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар хүйтэн салхитай байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Сэрүүсч 10-12 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 6 хэм дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ