С.Баяр эх орондоо иржээ
Канад улсад залуухан гэргий, хэнз хүү хоёртойгоо нам гүмхэн амьдарч байгаа Ерөнхий сайд асан, МАН-ын гишүүн С.Баяр арваад өдрийн өмнө эх орондоо ирсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Түүнийг ирсэн сургаар намынхан нь “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийгээ дэмжиж, ил гарах ёстой” гэж үзэж байгаагаа илэрхийлж эхэлжээ.
Тиймээс тэрбээр намынхныхаа хүссэнээр сонгуулийн үеэр ил гарч ирнэ гэдгээ мэдэгдсэн гэх шуум Тусгаар тогтнолын ордонд тараад байгаа ажээ.
Ямартаа ч, Ерөнхийлөгчийн сонгуулийн бариа ойртож байгаа энэ үед С.Баяр сонгуульд хүч нэмэгдүүлэхээр ирсэн бололтой.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ