
Ууганбаярын Болортуяа
Сурвалжлагч
Унасан газар угаасан ус минь Төв аймаг. Өвөө эмээгийн гар дээр өсч, шударга, үнэнч, байх гэдгийг өдөр бүр амнаас нь сонсч, үйлдлээс нь харж өссөн. Улсын топ арван сургуулийн нэг болох Төв аймгийн 4-р сургуулийг онц дүнтэй төгссөн. Миний үлгэр дуурайл авдаг цөөхөн хэдэн сэтгүүлч шиг надад олон мөр бичих намтар байхгүй. Гэхдээ өөрийн намтраа өнөөдрийг хүртэл бүтээж явна. Оюутан байхдаа Шууд.мн сайтад сэтгүүлч ажилд авна гэсэн зарын дагуу зориг гаргаж, өөрийнхөө хэрийг мэдэхгүй очиж мэдээ гэдэг зүйлийг бичиж үзэж байлаа. 2010 оны 8-р сарын 16-нд Шууд тв-д ажилд орж хөл газар хүрэхгүй баярлаж, телевиз байгуулагдахад тоос шороо арчихаас эхлээд олон зүйлд нь гар бие оролцсоноороо бахархдаг. Дөчийн талыг насалж яваа миний бие том мөрөөдөж, том зорьж, том сэтгүүлч болохын төлөө ажилласаар байна.
Магадгүй танд бага санагдаж болох ч миний хувьд амьдралдаа авсан цөөхөн том шагналаа дурдая
2009 оны Уран илтгэлийн улсын аварга
2009 оны Уран илтгэлийн аймгийн аварга
2008 оны Монголын хүүхдийн ордны авьяас мөнгөн медаль
2008 оны Д.Нацагдоржийн нэрэмжит медаль
2008 оны Төв аймгийн шилдэг төгсөгч сурагч
СЭТГЭГДЭЛ БИЧИХ