2020 онд Улаанбаатар метротой болох боломжтой гэжээ

img

Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотод метро байгуулах судалгааны төслийн тухай танилцууллаа. Япон улсын Жайка байгууллагын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотыг метротой болгох судалгааны ажлыг эхлүүлсэн юм. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд метрог нэвтүүлснээр, нийслэлийн тулгамдсан асуудал болсон замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээ сайжрахаас гадна хотын хөгжилд маш чухал нөлөө үзүүлнэ гэдгийг тэрээр онцлон хэлсэн юм. Жайкагийн судалснаар хотын төв хэсгээр буюу баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл газар доогуур, харин  бусад хэсгээрээ ил явахаар “Улаанбаатар метро”-г байгуулах боломжтой юм байна. Мөн хотын төвийн зогсоолууд болон газар доогуур томоохон үйлчилгээний төв бүхий цолгцолбор барихаар төлөвжээ. Хөрөнгө оруулалтын судалгаанаас харахад Жайка болон бусад олон улсын байгууллагаас 600 сая ам доллар, Монгол улсаас 700 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, нийтдээ 1,5 тэр бум ам долларын санхүүжилтээр Улаанбаатар метро төсоийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн тооцоо гарчээ.  Хэрвээ 2014 оноос барилгын ажлыг эхлүүлвэл 6 жилийн дараа гэхэд Улаанбаатар хот метротой болох бололцоотой юм байна. Метрогоор 1 цагт зорчих үйлчлүүлэгчдийн тоо 20 мянгаас дээш  байх ёстой бөгөөд урьдчилан тооцоолсноор "Улаанбаатар метро"-оор нэг удаа зорчихдоо 500-600 төгрөг төлж, ойролцоогоор 18 км замыг 30 минутанд туулах боломжтой гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, “Улаанбаатар метро” төслийн урдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг хийж танилцуулсан Жайкагийн төлөөлөгчдөд талархал илэрхийлээд энэ төслийг бодит ажил хэрэг болгохын тулд дараа дараагийн шаардлагатай алхамуудыг яаравчлан хийх хэрэгтэй гэлээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд “Улаанбаатар метро” төслийг НИТХ-ын нэгдсэн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baatar:
metrogoor yadag bna ulaanbaatarchuud.tern iihee orond ger horoolloo hurdan barilgajuulah heregtei tegehgui bol odoo torj bgaa huuhduud ireeduid tahir dutuu huuhduud ih garah baihdaa.batuul metro geed dongosood baih yum daa.hamgiin turuund gandangiin ailuudiig ugui hiih heregtei.daraa ni urlangiin ar tal denjoiin 1000 tegeed zuragt tasganii obboo geh met yaravchilah l heregtei
2013-03-15
BZD irgen:
Autobus gej baliar unaanaas salmaar bnashte bid chin 1say garsan Metro hotod amidarch bj Sub waytai bhgui bol bolku. Demjij bnaa!!!
2013-03-15
boog:
amjilt
2013-03-15
Zochin:
Za ashguidee. Dundaas ni idej uugaad bailgui tegeed ur huuhdiinhee toloo gej bodood hariutslagatai yum hiigeerei. amjilt husie!
2013-03-15