УС уу, ХОР уу

img

Дэлхийн 70 хувь нь усаар бүрхэгдсэн байдаг ч зөвхөн 2,5 хувь нь цэнгэг ус. Гэвч үүний ихэнх нь мөнх цас, мөс хэлбэрээр тогтох бөгөөд дөнгөж 0,25 хувь нь л ашиглагдах боломжтой. Харин Монгол улсын тухайд дэлхийн бусад улс оронтой харьцуулахад айх аюул үгүй. 2 сая 700-хан мянган Монголчууд усны хомсдолд орж, ангамал халуун цөлд хатаж үхэх тавилантай хүмүүс биш. Гэвч УНХИАГҮЙ НОЁНД, УРАГШГҮЙ АЛБАТ  гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нарын тухайд ууж идэхээс өөр урагштай ажиллаж байгаа нь нүдэнд харагдаж чихэнд сонсогдохгүй байна гэвэл нэг их буруудахгүй биз ээ. Сүүлийн үед уул уурхайн компани нэмэгдэхийн хэрээр гол усны бохирдол нэмэгдэж өдгөө энэ асуудал Монголчуудын чихэнд дасал болж эрх мэдэлтэй эрхэмүүд ч дөжирчээ. Гадаадынхны нүдийг хужирладаг Орхоны цутгалан тасарч амь тавихад бэлэн байдалтайгаар хэдэн жилийн нүүр үзсэн боловч голын ус улаанаар эргэлдэж, загас жараахай нь үхэж үрэгдсэн. Гэсэн ч голын эхэнд олборлох үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани нүд нь балай, чих нь дүлий болсон. Түүнчлэн Бороогийн гол, Туул гол гээд нэрлээд байвал химийн гаралтай бодисоор бохирлогдсон голын тоо гарын арван хуруунаас аль хэдий давсан ч УРАГШГҮЙ АЛБАТ-ууд мөн л чимээгүй. Зөвхөн нийслэл хотын тухайд авч үзэхэд ундны цэвэр усны эх үүсвэр нь Туул гол. Гэвч өнөөдөр Туул гол амь тасрахад бэлэн болоод байгаа хэдий ч Туул голоо хамгаалах талаар дорвитой үг дуугарсангүй. Ус сувгийн удирдах газар Туул голынхоо эхийг нь тахиад адгийг нь яавал чиг яаг хэмээн зөнд нь хаяжээ. Туул голын усны бохирдлын гол буруутнаар Төв цэвэрлэх болон “Харгиа” цэвэрлэх байгууламж, бас арьс ширний үйлдвэрүүд “тодроод” буй. Үүнийг мэргэжлийн байгууллагын олон удаагийн шинжилгээний дүгнэлт ч баталдаг. Тухайлбал, Туул голд төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус нийлдэг хэсгээс эхлэн Төв аймгийн Алтанбулаг сумаас доош 60 км хүртэл шинжилгээ хийхэд жилийн аль ч улиралд ус бохирдолттой гардаг байна. ХЭМНЭЛТ БИШ ХАМГААЛАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА, Б.ПҮРЭВЖАВ ДАРГА АА Нийслэлд усаар орлогоо хийдэг цорын ганц байгууллага байдаг. Энэ нь Ус сувгийн удирдах газар. Гэвч энэ байгууллага жилдээ ганц удаа Туул голын хөвөө орчмын хогийг цэвэрлэж, эхийг нь тахихаас өөр дорвитой арга хэмжээ авсангүй. Уг нь байгалийн усыг ямар ч үнэ төлбөргүйгээр авч, иргэдэд худалдан борлуулж хоолоо залгуулж байгаа энэ байгууллага газрын гадаргын усанд анхаарал хандуулж хамгаалах ёстой юу гэвэл ЁСТОЙ. Гэсэн ч тэдэнд сэтгэл, итгэл алга. Туул голын хөвөө хогонд дарагдаж, эрэг орчмын бургасан шугуй гэмт хэргийн үүр уурхай болжээ. Үүнээс гадна арьс ширний үйлдвэрүүдийн бохир, төв цэвэрлэхийн бохир Туул голд цутгаж хүн ундаалах нь бүү хэл ойр орчмоор нь явахын аргагүй үнэр гарч, эргийн чулуунууд нь хөгц мөөгөнцөрөөр бүрхэгдсэн дүр зураг хэдэн оныг элээж байна. Яг энэ хэсгийн эрэг дээр Сонгинын амралт байрладаг. Гэвч УС-аар овоглож, усыг хамгаалах үүрэг хүлээсэн эрхэмүүд байгууллагынхаа вэб сайтад уран цэцэн үгтэй, иргэдийн тархийг угаасан мэндчилгээ тавьж, өглөөгүүр ажилдаа ирж үүрэг даалгавар, суртал ухуулга, хурал шуурхай хийж хийж оройдоо хөлөө шороонд хүргэлгүй өлмийдөн машиндаа сууж гэрийн зүг  оддог нэгэн хэвийн ажилтай. Жишээ дурьдая. Ус сувгийн удирдах газрын дарга Б.Пүрэвжав байгууллагынхаа сайтаар дамжуулан ийнхүү мэндчилжээ. Манай сайтаар зочилж буй эрхэм хүндэт танд байгууллагынхаа нийт хамт олон, үе үеийн ахмадууд,тэдгээрийн гэр бүл болон өөрийн байгууллагын 1400  гаруй ажиллагсадыг төлөөлөн чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье ! Манай хамт олон нийслэл Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр аж ахуйн газруудыг стандартын шаардлага хангасан унд-ахуйн усаар тасралтгүй, найдвартай хангах, гарсан бохир усыг татан зайлуулж цэвэрлэх нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.  Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын ус түгээгүүр, бохир усны сүлжээ, тоног  төхөөрөмжийг жилээс жилд шинэчлэн сайжруулах, дэлхийн түвшинд хүрсэн техник технологийг нэвтрүүлж чандмань эрдэнэ - усаа ариг гамтай хэрэглэх ухамсарт хэрэглээг хэвшүүлэхээр хэрэглэгчдийг тоолууржуулж, гэр хорооллын хүн амын усны дундаж хэрэглээг нэмэгдүүлж нийслэлийн иргэд, байгууллагуудын ая тухтай амьдрах, ажиллах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Бидний үйлчилгээний цар хүрээ, хүртээмж жилээс жилд өргөжин тэлж, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тоо, чанарын хувьд бүрэн дүүрэн хангах, цаашид Улаанбаатарчуудын ус хангамжийн эх үүсвэрийн амин судас болсон Туул голыг төрийн тусгай хамгаалалтанд авч усны нөөцийг бохирдох, хорогдохоос хамгаалж, Туул, Сэлбэ голын эрэг орчмыг тохижуулж Нийслэлийн шинэ зууны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах явдал манай хамт олны нэн чухал зорилт болон тавигдаж байна. Нийслэлийн хүн амын төвлөрөлийг сааруулах хотын бодлоготой уялдуулан хот орчмын суурин газруудад ус сувгийн иж бүрэн систем байгуулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэх бодлого баримталж ажиллана. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд байгууллагын санхүү, хүний нөөцийн чадавхийг сайжруулж нийслэлийн цаашдын хөгжлийн бодлогод нийцүүлэн ажиллана. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсч, ажил үйлс тань аз хийморьтой байж, сэтгэл итгэл дүүрэн амьдрахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” гэжээ. Гэхдээ Б.Пүрэвжав даргаа, усыг  хэмнэх биш хамгаалах явдал өнөөдөр асуудал болчихоод байна. Дээрх мэндчилгээнд “Туул голыг төрийн тусгай хамгаалалтанд авч усны нөөцийг бохирдох, хорогдохоос хамгаалж, Туул, Сэлбэ голын эрэг орчмыг тохижуулж Нийслэлийн шинэ зууны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах явдал манай хамт олны нэн чухал зорилт болон тавигдаж байна” гэсэн байна. Гэвч Туул голын хөвөөг тохижуулснаар шинэ зууны хөгжилд дорвитой нэмэр болно гэдэг нь юу л бол. Тэртэй тэргүй хөрөнгө чинээ, эрх мэдэлтнүүд Туулын хөвөөг эзлэн эргийг нь ухан хувийн харшаа босгож, хашаа хороо хатгаад авчихлаа. Харин одоо Туул голд бохир цутгуулахгүй, Туулын хөндийг хогоор дүүргэхгүй хамгаалж байвал барав. Монголчууд бид эртнээс нааш ЗАМ ДАГАЖ ХӨГЖИЛ хэмээн ярьж ирсэн. Тэгвэл өнөөдөр хүмүүс эх дэлхийгээ шүтэж, газар дэлхийн хишгийг хүртэх буюу ногоо тарьж амьдрахыг илүүд үзэж байгаа учраас УС ДАГАСАН ХӨГЖИЛ чухал болоод байна гэдгийг эрхбиш мэдмээрсэн. Эцэст нь хэлэхэд Ус сувгийн удирдах газрын дарга Б.Пүрэвжав танд усыг хэмнэх биш хамгаалах асуудал чухал байна гэдгийг дахин хэлье. Харин Усны газрын дарга Ц.Бадрах усны нөөц дагасан хөгжлийг чухалчилж мэндчилжээ. Тэрээр "Өнчин янзага шиг энэхүү цэнхэр дэлхий дээр оршин суугаа 6 миллиард гаруй хүн төрөлхтөн өнөөдөр дэлхийн усны өдрийг тэмдэглэж байна. Хэдийгээр дэлхийн усны өдөр гэж нэрлэгдэж байгаа боловч амьд бүхний эх болсон усаа хэрхэн хамгаалж, үр ашигтай ашиглах, цаашилвал хүн төрөлхтөний олон зуун жил оршин тогтнож, хүний нийгмийн тогтвортой хөгжлийн тухай бүх үндэстний санаж, сэдэх өдөр байдгаараа онцлог билээ. Дэлхийн хүн зоны нэгэн хэсэг болсон Монгол улс Дэлхийн усны өдрийг тэмдэглэдэг үйл ажиллагаа уламжлал болоод удаж байна. Яруу найрагчийн зүйрлэн шүлэглэсэн "дэлгэсэн тэрлэг" шиг Монгол газар нутгийн минь усны нөөц бүрэлдэн тогтох онцлог туйлын өвөрмөц бөгөөд газар нутгийн байрлалаараа дэлхийн усны 3 том хагалбарын заагт харьцангуй өндөрлөг Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн хур тунадас багатай, хуурайшилт ихтэй хэсэг гэдгээр тодорхойлогдож байгаа юм. Усны нөөц нутаг, дэвсгэрийн хувьд туйлын жигд бус тархалттай, усны чанар зарим нутаг дэвсгэрт эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, гол, мөрний ус нь ихэнхидээ улсын хилээс гадагшаа урсдагаас шалтгаалан усны нөөцөөр багавтар орны тоонд орж байна. Даяаршлын эрин зуунд хөл нийлүүлэн алхаж байгаа өнөөгийн нөхцөлд усны салбарын гадаад харилцаа эрчимтэй хөгжиж үүний үр дүнд усны салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байна. Байгалийн усны нөөцийн даац дээр үндэслэсэн ашиглалтын менежментийг хэрэгжүүлдэг усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх үйлсэд ОХУ, Хятад зэрэг хөрш орнуудаас гадна Нидерланд, Герман, Солонгос зэрэг орон дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагууд ихээхэн туслалцаа үзүүлсэн ба үзүүлж байгааг онцлон тэмдэглэмээр байна. Цаашид усны нөөцийн нэгдсэн менежментийг эх орондоо хэрэгжүүлэн Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн усны нөөц дээр тулгуурласан хөгжил, цэцэглэлтийг эх орондоо Монгол түмэн авчирна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн ялдамд та бүхэндээ цэвэр усаа арвилан хэмнэж, аз жаргалтай амьдрахын билигт ерөөлийг өргөе” гэжээ. Үнэхээр л усны нөөц дээр тулгуурласан хөгжил, цэцэглэлт эх оронд хэрэгтэй хэмээн Ц.Бадрах та боддог бол хэлсэн үгэндээ эзэн болж гол усаа хамгаал. Өнөөдөр хөдөө орон нутагт алтны компаниуд гол усыг ширгээж, бохирдуулж байна. Үүний эсрэг нутгийн ардууд л тэмцэж, хөдөлгөөнийхөн нэртэй “муу хүмүүс” л хааяа нэг Сүхбаатарын талбайд жагсахаас илүү гардаггүй. Харин Ус суваг хийгээд Усны газрынхан ганц үг ганхийлгэлгүй амаа барин суух нь юуны учир вэ. АНГАМАЛ ЦӨЛ, ХАГАРСАН ШАЛ ГАЗАР МОНГОЛЧУУДЫН ИРЭЭДҮЙ МӨН ҮҮ Хамгийн сүүлд Усны бохирдлын талаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас гаргасан дүгнэлтийг товч танилцуулья. Хяналт шалгалтаар нийт 1046 зөрчил илрүүлж, 699 буюу 66,8%-г арилгуулсан бөгөөд зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 203 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, шинжилгээний дүнд үндэслэн 860 дүгнэлт гаргаж,  5.325.0 мян.төгрөгний шийтгэвэр ногдуулсан ба  2 худгийн усыг унд ахуйд ашиглах боломжгүй талаар дүгнэлт гаргаж, улсын байцаагчийн актаар бүрмөсөн, 9 ус түгээх байрны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийлгэв. Дүгнэлт 1. Аймаг, нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн гүний худгийн усанд  шим бохирдлын болон нянгийн бохирдол илрээгүй стандартын шаардлага хангаж байгаа боловч хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдөх, усны халдваргүйжүүлэлт, дотоодын хяналт хангалтгүй хийгдэж байгаа нь ус бохирдох, хомсдох нөхцлийг бүрдүүлж байна. 2. Ус түгээх байрны усны нянгийн бохирдлын гол шалтгаан нь дулааны улиралд ус удаан хадгалагдах, бүрэн юүлэгдэхгүй байх, түгээх хоолой бохирдох, усан санг зааврын дагуу тогтмол халдваргүйжүүлэлт хийхгүй байгаатай холбоотой байна. 3. Байгууллага аж ахуйн нэгж иргэний гаргасан худгуудын 21 % нь 30 метр хүртэл гүнтэй өөрөөр хэлбэл хөрсний ус хялбар нэвтрэх уст үеэс ус гаргаж унд ахуйд ашиглаж байгаа,  хамгаалалтын бүсийн дотор бохирдуулагч эх үүсвэр байрлуулсан нь ус бохирдож улмаар гэдэсний халдварт өвчин үүсэх нөхцөл бүрдүүлж байна. 4. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний гаргасан гүний худагтай холбоотой илэрч буй зөрчил нь иргэдийн хуулийн мэдлэг дутмагаас зөвшөөрөлгүй дур мэдэн дуртай газраа худаг гаргаж ашиглаж байгаагаас шалтгаалж байна. 5. Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанар шаардлагын хэмжээнд хийгдэхгүй байгаагаас Туул голын ус цэвэрлэсэн бохир ус нийлүүлж байгаа цэгээс эхлэн бохирдлын түвшин эрс нэмэгдэж, их бохирдолттой /5-р зэргийн бохирдолттой/ ангилалд хамаарч байгаа ба Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт голын өөрөө цэвэршилт ажиглагдахгүй болсон байна. 6. Арьс шир боловсруулах  болон ноос угаах үйлдвэрүүд хаягдал бохир усаа бүрэн цэвэрлэхгүй төвлөрсөн сүлжээнд нийлүүлж  байгаа нь Туул голын усны бохирдолд нөлөөлөх хүчин зүйл болж байна. 7. Булгийн хашаа, хамгаалалтыг эвдэж мал оруулах, хог хаягдал хаях зэргээс шалтгаалж Улаанбаатар хотын ойролцоох булгийн ус мал амьтны ялгадсаар бохирдож  шинжилгээгээр гэдэсний савханцар шим бохирдлын үзүүлэлт багасахгүй байна. 8. Хяналт шалгалтаар “Ариун цэврийн тухай” хуулийн 5.1, 5.2,  “Усны тухай” хуулийн 16.1.2, 16.1.5, 22.1, 26.1, 27.1, 31.2, 31.2.1, 31.3, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 12.4.1, 12.42, 12.8.2 дугаар заалтуудын хэрэгжилт хангалтгүй байна. Зөрчил дутагдал 1. Арьс ширний үйлдвэрүүдийн хог хаягдлын цэвэрлэгээ, цуглуулалт, тээвэрлэлт харилцан адилгүй, үйлдвэрүүд нь 1 хашаанд үйл ажиллагаа эрхэлдэг тул нэг нь нөгөөгийнхээ талбайд хог хаягдал хаях, дундын эзэмшлийн худгаас гаргасан лаг, хог хаягдлыг ил задгай хаядаг 2. Ус сувгийн удирдах газрын харъяа “Төв” цэвэрлэх, “Баянгол” ус ашиглалтын товчоо, “Нисэхийн салбар”, “Нисэхийн салбарын Биогийн хэсэг”, Налайх дүүрэг дэх “Чандмань-Налайх”, Багахангай дүүргийн “Багахангай” ус ашиглалтын товчоо цэвэрлэх байгууламжууд, “Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГ, “Бага-нуур Ус” НӨҮГ нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн байгаа боловч үнэлгээгээр тавигдсан шаардлагыг бүрэн биелүүлж байгаль хамгаалах төлөвлөгөө, хөтөлбөрийг эрх бүхий байгууллагаар батлуулан хэрэгжилтийг бүрэн хангаж ажмллаагүй. 3. Цэвэрлэх байгууламжууд нь стандартад заагдсан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их бохирдолттой усыг хөрс, усанд шууд нийлүүлж байна. 4. Нисэх, Биокомбинат, Баянголын цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарч байгаа бохир усыг халдваргүйтгэлийн бодисын нөөц дууссан шалтгаанаар Туул голд шууд нийлүүлдэг 5. Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжийн бохир ус хүлээн авах сангийн дэргэд бохир усны шугам гэмтсэнээс бохир ус шүүрч цэвэрлэгдээгүй бохир ус урсаж хөрс, орчинг бохирдуулдаг. Ж.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

2008онд н Пүрэвжав нь УБ хотын төв цэвэрлэх байгууламжинд Солнгосын хөрөнгө оруулалтаар бохир ус халдваргүйжүүлэх төхөөрөмж сууриллуулсны төлөө төслийн дарга Янжиндуламын хамт 400000ам долларыг тоног төхөөрөмж нийлүүлсэн компаниас авилга хэлбэрээр авсан нь баригдаж ганц худагт заларсан Тэднмйг Янжиндуламын нөхөр УИХ гишүүн Ж,,, аргалж амийг нь аварсан Хэрэг хуучирдаггүй дээ АТГ үүнийг шалгавал үүнээс ч ноцтой хэрэгүүд болох Японы хөрөнгө оруулалт нэртэй Улс ,хотын хөгжилд тус нэмэр болохгүй ашиггүй төслүүдийг албаар хэрэгжүүлсэн одоо ч хэрэгжүүлсээр байна. Пүрэвжав чи болимоор юм шунал ихэдвэл шулам болно Энэ тэнэгийн хахууль авсан нь юу ч биш. Ундны усны ариун цэврийн бүсэд /хар усан тохойд/Оршуулгын газар барихыг зөвшөөрч оршуулгын газар бариулсан ,төвийн станцын ундны усны ариун цэврийн бүс/Баян монгол хороолол/эд иргэний барилга бариулан албаар захийн ус олзворлодог гүний худгуудыг бохирдсон гэсэн дүгнэлт гаргуулан гүний худаг байсан их хэмжээний газрыг дахин барилгын компаниудад өгсөн барилгын ажил одоо явагдаж байгаа /Баян монгол хорооллын урд хэсэг/ ингэснээр шинээр баригдаж буй барилгын ойролцоох ус олзворлох гүний худгууд дахин бохирдож дахин дүгнэлт гаран газрыг чөлөөлнө Энэ мэтээр ундны усны ариун цэврийн бүсэд зоригтой халдан гүний ус олзворлох хүчмн чадлыг албаар багасгана,Улмаар УБ хотын гүний усны хэрэгцээ ихсэн ус хүрэлцэхгүй болсон .усны эрэл хайгуул хийх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргуулан ЗГ хандана.ЗГ мөнгө байхгүй тул Японы Жайкад хандана.Жайка байгууллага уухайн тас төсөл боловсруулан шинээр усны нөөц тогтоохоор 10-20-н жилийн өмнөх ЗХУ ын ПНИИС байгууллагын судалгаанд тулгуурласан төсөл зохионо .Уг төслийг түүний гар хөл бологсод гарамгай хуулан бичнэ.Наанаа УБ хотын иргэдийн амин чухал асуудлыг шийдэж байгаа мэт боловч Японы Жайка байгууллагатай гадны мөнгийг угааж буй хөдөөний мангар хар Мөнгө идсэн нь яахав гэхэд үүний цаана маш ноцтой асуудал үүснэ Учир нь манай ус олзворлож буй хөрс маань туулын хөндийн сэвсгэр хурдастай хөрс/хайрга чулуун /өн дундуур газрын доор ус урсаж байна гэсэн үг.Хөрс бохирдбол хамгийн түрүүнд газрын доор буй УБ- чууд бидний ундандаа хэрэглэж буй ус шууд бохирдно Юун Дарханы Хонгор сум вэ Баянмонгол хорооллын ойролцоох дүгнэлт гаргасан худагнаас химийн кадми илэрсэн Үүнийг Японы нэр бүхий их сургуулын төв лаборторид хэд дахин хийж баталгаажуулсан Кадми хаанаас илрэв. Хөрс бохирдсоноос .Кадми нь барилгын будагч бодист агуулагддаг .Кадми хаанаас алдагдсан нь ойлгожтой. Барилгын ойролцоохи хөрс бохирдон борооны усаар дамжин гүний усыг бохирдуулсан ганцхан дүгнэлт .Энэ хүн гавьяа байгуулаагүй. У Б ууд бидэнд их нүгэл хиисэн бузар амьтан Албан тушаалын ял авах ёстой энэ хүн АТГын хаагуур яваад байна.
2012-06-16
2008онд н Пүрэвжав нь УБ хотын төв цэвэрлэх байгууламжинд Солнгосын хөрөнгө оруулалтаар бохир ус халдваргүйжүүлэх төхөөрөмж сууриллуулсны төлөө төслийн дарга Янжиндуламын хамт 400000ам долларыг тоног төхөөрөмж нийлүүлсэн компаниас авилга хэлбэрээр авсан нь баригдаж ганц худагт заларсан Тэднмйг Янжиндуламын нөхөр УИХ гишүүн Ж,,, аргалж амийг нь аварсан Хэрэг хуучирдаггүй дээ АТГ үүнийг шалгавал үүнээс ч ноцтой хэрэгүүд болох Японы хөрөнгө оруулалт нэртэй Улс ,хотын хөгжилд тус нэмэр болохгүй ашиггүй төслүүдийг албаар хэрэгжүүлсэн одоо ч хэрэгжүүлсээр байна. Пүрэвжав чи болимоор юм шунал ихэдвэл шулам болно Энэ тэнэгийн хахууль авсан нь юу ч биш. Ундны усны ариун цэврийн бүсэд /хар усан тохойд/Оршуулгын газар барихыг зөвшөөрч оршуулгын газар бариулсан ,төвийн станцын ундны усны ариун цэврийн бүс/Баян монгол хороолол/эд иргэний барилга бариулан албаар захийн ус олзворлодог гүний худгуудыг бохирдсон гэсэн дүгнэлт гаргуулан гүний худаг байсан их хэмжээний газрыг дахин барилгын компаниудад өгсөн барилгын ажил одоо явагдаж байгаа /Баян монгол хорооллын урд хэсэг/ ингэснээр шинээр баригдаж буй барилгын ойролцоох ус олзворлох гүний худгууд дахин бохирдож аиин дүгнэлт гаран газрыг чөлөөлнөЭнэ мэтээр ундны усны ариун цэврийн бүсэд зоригтой халдан гүний ус олзворлох хүчмн чадлыг албаар багасгана,Улмаар УБ хотын гүний усны хэрэгцээ ихсэн ус хүрэлцэхгүй болсон .усны эрэл хайгуул хийх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргуулан ЗГ хандана.ЗГ мөнгө байхгүй тул Японы Жайкад хандана.Жайка байгуулга уухайн тас төсөл боловсруулан шинээр усны нөөц тогтоохоор10-20-н жилийн өмнөх ЗХУ ын ПНИИС байгуулгын судалгаанд тулгуурласан төсөл зохионо Наанаа УБ хотын иргэдийн амин чухал асуудлыг шийдэж байгаа мэт боловч Японы Жайка байгууллагатай гадны мөнгийг угааж буй хөдөөний мангар хар Мөнгө идсэн нь яахав гэхэд үүний цаана маш ноцтой асуудал үүснэ Учир нь манай ус олзворлож буй хөрс маань туулын хөндийн сэвсгэр хурдастай хөрс/хайрга чулуун /өн дундуур газрын доор ус урсаж байна гэсэн үг.Хөрс бохирдбол хамгийн түрүүнд газрын доор буй УБ- чууд бидний ундандаа хэрэглэж буй ус шууд бохирдно Юун Дарханы Хонгор сум вэ Баянмонгол хорооллын ойролцоох дүгнэлт гаргасан худагнаас химийн кадми илэрсэн Үнийг Японы нэр бүхий их сургуулын төв лаборторид хэд дахин хийж баталгаажуулсан Кадми хаанаас илрэв Хөрс бохирдсоноос Кадми нь барилгын будагч бодист агуулагддаг кадми хаанаас алдагдсан нь ойлгожтой. Барилгын ойролцоох хөрс бохирдон борооны усаар дамжин гүний усыг бохирдуулсан энэ хүн гавьяа байгуулаагүй албан тушаалын ял авах ёстой
2012-06-15
asuudliig mah zuv harj bichjee. bayarlalaa
2011-12-13
KFENpz , [url=http://sjvicthbwkqx.com/]sjvicthbwkqx[/url], [link=http://igfdnjajxgbt.com/]igfdnjajxgbt[/link], http://tzqzyiihiist.com/
2011-12-05
Q2TYdy ghvswwsrxhzy
2011-12-01
Wait, I cannot fathom it being so straigthofrward.
2011-11-23
Time to face the music armed with this great inofrmtiaon.
2011-11-23
TUUL goliin boxirdold xen buruutaig ni togtoo ARIS SHIRNII bolon noos ugaax vildwervvdiig ULAANBAATAR xotoos nvvlgen shiljvvlex xeregtei sh dee tas xorix xeregtei xagas bolobsruulalt ene teree usgvigeer xiideg debshiltet texnologuud ali xediin garaad irchixsen bna shvv dee TUUL GOL bol zuwzon bidniix bish ireidvi xoich veiinxenii TUUL GOL shvv dee
2011-11-02
Wait, I cannot fathom it being so straigthofrward.