
Аравдугаар сарын 27-28-нд ОХУ-ын Улаан-Од хотноо ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Г.Н.Махутовын нэрэмжит уламжлалт олон улсын тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээнд ОХУ-ын Буриад, Якут улс, Алтайн болон Приморийн хязгаар, Красноярск, Алс Дорнодын, Красноярск, Эрхүү муж, Москва зэрэг 14 улс, хязгаар, муж болон БНХАУ, Казахстан, Монголын хоёр зуу гаруй бөхчүүд өрсөлджээ.
Тус тэмцээнд манай улсаас Дархан-Уул аймгийн “Хасу-Мегаватт” клубын таван бөх Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан удирдлага дор оролцсоноос 55 кг-ийн жинд барилдсан Жамьянгийн Баярхүү зургаан барилдаан хийж алтан медаль, шилдэг бөхийн тусгай шагнал, 74 кг-ийн жинд барилдсан Баасанцогтын Өлзийсайхан мөнгөн медаль хүртсэн байна.
Нэгдүгээр байр эзэлсэн бөхчүүдийг 30, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдийг 20 мянган рублиэр урамшуулж, шилдэг бөхийг 20 мянган рублиэр шагнажээ.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ