
МҮОНТ-ийн уран бүтээлчид Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийнхөнтэй хамтран “Огцом эргэлт” олон ангит кино бүтээж буй. Тэд шинэ киногоороо дамжуулан сүүлийн үед түгээмэл дэлгэрч байгаа чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг таван гол өвчнөөс сэргийлэх талаар үзэгчдэд ихийг таниулах зорилготой ажиллах юм байна. Киноны зураг авалт өдгөө 50 хувьтай үргэлжилж байгаа аж. “Хэцүү анги”, “Тусгай салаа” киногоор хэдийнэ үзэгчдийн танил болсон А.Амарсайхан киноны зохиолыг бичсэн бол ерөнхий найруулагчаар Б.Гантулга, ерөнхий продюссерээр Л.Эрдэнэтуяа, ерөнхий зураглаачаар Б.Чинбат нар ажиллажээ. 30 ангитай “Огцом эргэлт” киноны зураг авалт өдгөө дуусах шатандаа орж буй бөгөөд ирэх аравдугаар сард үзэгчдийн хүртээл болох юм байна.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ