Арнольд Шварценеггер энэ оны эхэнд Калифорни мужийн амбан захирагчийн ажлаа өгснийхөө дараахан кино урлагт эргэж ирнэ гэдгээ амласан. Гэвч гэр бүлийн асуудлууд араасаа ундарсаар өдий хүртэл хэлсэн амандаа хүрч амжаагүй яваа билээ. Тэгвэл тэрээр хэдхэн өдрийн өмнө “Lionsgate” кино компанийн шинэ бүтээл “Эцсийн тулаан” киноны гол дүрийг бүтээхээр гарын үсгээ зурсан байна.
Кино зохиолд Лос-Анжелесийн нэгэн цагдаа Мексик-АНУ-ын хил орчмын газрын шерифээр томилогдон очиж, тэндэхийн хар тамхины наймаачидтай тэмцэлдэж буй талаар өгүүлдэг аж. Кино зураг авалт Невада мужид болох юм. Энэ кинонд Шварценеггерийн хамтаар Форест Уитакер, Гарри Дин, Жонни Ноксвилл нар тоглох юм байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ