Нэг хүртэлх насны хүүхдийн өсөлт, хөгжилт

img

Манай сайт  У.Цэвэгмид эмчийн зөвлөгөөг хүргэж байгаа билээ. Уртнасангийн Цэвэгмид, АУ-ны доктор, ЭХЭМҮТ-н Хүүхдийн хүлээн авах Яаралтай тусламжийн тасагын эрхлэгч юм. Хүүхдийн өсөлт, хөгжил эхний 1 жилийн дотор хамгийн эрчимтэй явагддаг. Энэ хугацаанд хүүхдийнхээ биеийн жин, уртыг хэмжиж байх нь туйлын ач холбогдолтой. Гүйцэт төрсөн хүүхдийн жин 4-5 сар хүрэх үед төрөх үеийн жингээс даруй 2 дахин нэмэгдсэн байдаг. Хүүхдийн биеийн жин эхний хагас жилийн хугацаанд сард  дунджаар 700-800гр, хоёрдугаар хагаст 400-600гр нэмэгддэг. Биеийн урт эхний 3 сард сар тутам 3см, дараагийн 3 сард – 2.5см, гурав дахь 3 сард – 1.5-2см, дөрөв дэх 3 сард – 1см нэмэгдэнэ. 1 нас хүрэх үед ойролцоогоор 75см болно. Толгойн тойрог төрөх үед 34-36см байх ба 1 нас хүрэх үед 46 см болдог. Хүүхдийн хөдөлгөөн сэтгэцийн онцлог Хүүхэд эхний 1 жилийн хугацаанд гадаад орчиндоо дасан зохицох, сууж босч сурах, хөлд орох анхны алхам хийх, анхны дуу авиа гаргах, ганц нэг үг хэлэх гээд олон чадвартай болж амждаг тул анхаарал маш их шаардана. 1 сартай хүүхэд эхийн сүүгээр хооллож, цочролд гараа чанга атган хөлөө атийлган хариу өгнө. Ихэнх хугацаагаа унтаж өнгөрүүлдэг. 2 сартай хүүхэд толгойгоо дааж, инээмсэглэж эхлэх ба доош харуулж хэвтүүлэхэд толгойгоо өргөөд дуу гарсан зүгт толгойгоо эргүүлнэ. Энэ үеэс сэрүүн байх хугацаа нь арай уртасч, орчноо сонирхож эхэлдэг. 3 сартай болохоороо хөдөлгөөний идэвхи нэмэгдэж, хөлбөрч өнхөрч эхлэх ба хөдөлгөөнтэй зүйлийг дагуулж харан гараа сунгана. Тааламжтай дуу авианд инээмсэглэж гунганан хариулна. 4 сартай хүүхэд чөлөөтэй эргэж, хөрвөөх ба бусдын дэмжлэгтэйгээр сууж, тоглоомын араас сунах хөдөлгөөн хийнэ. Гартаа тоглоом барьж, амандаа хийнэ. Тэдэнтэй тоглох үед тааламжтай инээмсэглэж баясана. 5 сартай хүүхэд бусдын дэмжлэгээр сууж, хөл дээрээ тогтвортой зогсох чадвартай болно. Гэр бүлийнхээ хүмүүсийг таньдаг болж, яриа, дуу хоолойны өнгийг ялгаж, сэтгэлийн хөдөлгөөнөөр хүлээн авна. 6 сартай хүүхэд бие даан сууж сурах ба чөлөөтэй эргэж хөрвөөн хүссэн зүйлээ авахыг оролдоно. Мөлхөх оролдлого байн байн хийнэ. Тоглоомоор тоглох чадвар бий болно. Энэ насандаа шулганаж, авиа гаргаж эхлэх ба хүмүүсийн амыг хараад хариу авиа гаргана. 7 сартайдаа дөрвөн хөллөөд мөлхөнө. Өөртөө итгэлтэйгээр сууж, бусдын дэмжлэгээр хөл дээрээ зогсоно. Хөл дээрээ цовхчиж, дэгж, дэрвэнэ. Тоглоомоор тоглохдоо нэгийг нь нөгөөгөөр нь нүдэх дуртай байдаг. 8 сартайдаа өөрөө сууж, өөрөө юм түшээд босож чаддаг болно. Нүүрний хувирал их үзүүлнэ, танихгүй хүнийг ялгана, алгаа ташна, тоглоомоор тоглох, сонирхох хугацаа уртасч, хүний гар дээр эрхлэх илүү сонирхолтой болдог. 9 сартай хүүхэд юм түшихгүйгээр зогсохыг оролдох ба ятар ч байрлалаас босч чаддаг болно. Жижиг тоглоомыг олж барих чадвартай болдог. Өөрийн нэрийг мэддэг болж дуудахад харна. Ганц нэг үгийг дуулгавартай сонсож эхлэх буюу май ав, хая, болохгүй, яв гэх мэт үгсийг дагана.Тоглоомынхоо өнгө хэлбэрийг ялгадаг болно. 10 сартай хүүхэд биеэ дааж зогсох ба дэмжлэгээр алхана. Маш жижиг зүйлийг олж хараад ам руугаа хийх дуртай, хүмүүсийн хөдөлгөөнийг дууриана. Таалагдсан тоглоомоо харамлах, нуух гэх мэт зүйлийг сурсан байдаг. 11 сартай хүүхэд орчны харьцаа сайтай болж, өөрөө зогсож, тэнцвэрээ олж, ганц нэг алхам хийнэ. Олон зүйлийг нэрээр нь таньдаг болно. Хуруугаар нарийн хөдөлгөөн хийж эхлэх ба номын хуудас эргүүлэх, цаас урах үйлдэл хийнэ. 12 сартай хүүхэд өөрөө явдаг болно. Бөхийж, тонгойж хүссэн зүйлээ авах, дуудахад өөрөө ирнэ. Хаалга онгойлгох, тоглоомоо нааш цааш нь зөөх, хувцас солиход оролцох зэрэг оролдлогуудыг байнга хийнэ. Хөдөлгөөнтэй зүйлийг удаан дагуулж харан ажиглах их дуртай болдог. Шүдлэлт Сайн шүд гоо сайханд нөлөөлөхөөс гадна эрүүл мэндэд нэн  чухал. Хүүхэд төрөхдөө л буйлны гүнд сүүн болон байнгын шүдний суурьтай төрдөг. Шүд буйл цоолж гарахдаа ямар ч өвдөлтггүй байдаг боловч зарим хүүхэд шүдлэх үедээ уцаартай болж, хойр хоолондоо тааруу болж, бага зэрэг халуурдаг. Шүд хоол тэжээлийн чанартай шууд холбоотой. Уураг, кальци, фосфор, витамин Д, С – ийн хэрэгцээ маш чухал байдаг. Чихэр шүдэнд нян үржих нөхцөл бүрдүүлж, гэмтээдэг. Н.Ариунаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mom:
SN bnu manai huhed odoo 8 sartai molhoh n usan selelter selj bgam shg molhoh ymaa bs hol dre tsogih n bga bnaa.zuger.blwu.hariu.bayrlalaa
2018-08-03
болороо:
3 sartai xvvxed xeden kg jintei baix estoi be manai oxin 3 sartai tegeed jingee vzvvlexed 9.500 bna lee ene muu yu bas neg yum asuuxad 3 sartai xvvxed yamar vitamin uux estoi be
2012-08-14
эмч:
болноо
2012-02-20
Zochin:
Huuhed hamgiin hurdandaa heden sartaid ongotcond suuj boloh be? 3 sartai yavj boloh boluu?
2012-02-18
эмч:
болноо
Saihan medeelel bna. tanid bayarlalaa
2012-02-18