Нисдэг тэргээр сайд, дарга нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй гэв

img

 

Өчигдрийн байдлаар ой, хээрийн гал түймэр, 49 удаагийн объектын гал түймэр бүртгэгдсэн байна. Объектын гал түймрийн 27  дуудлага мэдээлэл нь нийслэлд бүртгэгджээ.  Богд ууланд гарсан галыг бүрэн унтраасан. Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гал гарч Хушаат сум хүртэл тархсан байна. Уг галыг унтраахаар 270 гаруй хүн ажиллаж буй. Энэ сарын 26-ны өдөр Булган аймгийн Хангал суманд гарсан галыг цурамд оруулсан. Уг галд монгол гэр 4, саравч хашаа 10, нэг трактор өртжээ. 

ОБЕГ-ын ашигладаг 57.9 сая еврогийн үнэтэй нисдэг тэрэг бий. Гэтэл уг нисдэг тэргээр Булган аймагт болж буй Хойд бүсийн чуулга уулзалтад оролцож байгаа сайд, дарга нарыг зөөж байна гэх фото зураг нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн.

Уг асуултад УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү хариут өгөв. ОБЕГ-т эрэн хайх, аврах ажиллагаанд зориулсан гурван нисдэг тэрэг бий. Үүнийг гал түймэрт ашиглахдаа салхи болон цаг агаарын нөхцөл байдал нислэгийн аюулгүй байдал,  эрсдлийг тооцоолж ашигладаг. Одоогийн байдлаар нэг нисдэг тэргийг Сэлэнгэ аймгийн түймэрт ашиглаж байна. Нисдэг тэргээр сайд, дарга нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй, тодруулаад хариуж хэлье" гэв.

Богд ууланд гарсан түймрийг унтраалцахаар жирийн иргэд өчигдөр амь насаа дэнчинд тавьж, улаан гал руу орсон. Гэтэл ОБЕГ-ын нисдэг тэргээр сайд, дарга нар хөл дүүжлэн Булган зорьж буйд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. 

Улсын цөөн хэдэн нисдэг тэргийг сайд нар хэрэгцээндээ унасан асуудалд УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан дуугүй сууж, улс орны хэмжээний ноцтой түймрийн агуулга дээр ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян ганц ч тайлбар хэлэлгүй арьсаа хамгааллаа.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Badraa:
nuguu l hangai gishuun huuhenuudtei zugaaldag tsag n boloo yu ? magadgui gadaadad tomilogdson avgai nar hangaidaa ochij altsaigaa bizdee !
2025-04-29
Zochin:
Ийм юмнууд ажиллаж байхаар яаж унэн байх вэ дээ сайд дарга нар нь аваадявсан Булганы нисэх буудал дээр багтахгуй бууж бна гэсэн шуу дээ
2025-04-29
Chi medxgui bol uur xen medxev?!!! Bitgii bede tsarail, shudarga baildaaaa
2025-04-29
МАНАЙ ДАРГА НАР ЯАГААД ЯАГААД ХҮНИЙ СҮГНҮҮД БАЙДАГ ЮМ БОЛ
2025-04-29
Энэ харвинбуян гэдгийг харвин нь унжаад байхаас өөр унжиж байгаа зүйл өчүүхэнч алгадаа. Түргэн зайлуулаач.
2025-04-29