ИСПАНИ ПОРТУГАЛД ЦАХИЛГААН ТАСАРЧ, ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ҮҮСЭВ

Испани, Португал улсуудад цахилгаан тасарч, эмх замбараагүй байдал үүсчээ. Эрчим хүчний доголдлоос үүдээс Испани улсад төмөр замын хөдөлгөөн бүхэлдээ зогссон бол Португал улсад замын гэрлэн дохионууд унтарсанаас болж авто замын хөдөлгөөн 0 зогссон байна. Хоёр улсын хэмжээнд цахилгаан тасалдсанаас үүдэн дэлгүүр супермаркетууд хаагдаж гудамжинд хөл хөдөлгөөн нэмэгджээ. Зөвхөн химийн үйлдвэр, анхан шатны тусламж үйлчилгээний төвүүд, эмнэлэг, сургууль, цэцэрлэг боловсролын төвүүд хэвийн ажиллаж бусад айл өрх албан байгууллагын эрчим хүч тасарчжээ.
Барселона хотын Эль-Прат нисэх онгоцны буудлын хуваарьт нислэгүүд бага зэргийн саатсан тухай нисэх онгоцны буудлын албан ёсны вэбсайтад мэдээлэжээ. Испани болон Португалд болж буй эрчим хүчний доголдол нь Андорра болон Францын өмнөд хэсэгт ч нөлөөлсөн байна. Улс орон дамнан тасалдсан эрчим хүчний доголдлыг засварлахад 6-10 цаг цаашлаад үүнээс урт хугацаа шаардагдах төлөвтэй байна.
Эрчим хүч доголдсон шалтгаан одоогоор тодорхойгүй ч хэд хэдэн таамгийг зарим эх сурвалжууд дэвшүүлжээ.
Үүнд: Испанийн хэвлэлүүд цахилгаан сүлжээний оператор “Red Eléctrica” компани хүчдэлийн огцом хэлбэлзэл үүссэн тул Европын цахилгаан сүлжээнээс Испани, Португалыг автоматаар салгасан байж болзошгүй гэжээ.
Харин зарим хэвлэлүүд “индукцлэгдсэн агаар мандлын чичиргээ” гэх ховор үзэгдэлтэй холбон тайлбарлаж байгөө бөгөөд энэ нь өндөр хүчдэлийн шугамуудад хүчтэй хэлбэлзэл үүссэнээр цахилгаан сүлжээний тогтвортой байдалд нөлөөлдөг гэв.
Мөн Португалын эрх баригчид Францын өмнөд хэсэгт дэгдээд буй гал түймэр Перпиньян болон Нарбонны хоорондох өндөр хүчдэлийн шугамыг гэмтээсэн байж болзошгүй гэж үзэж байна. Харин цахим орчинд кибер халдлагатай холбон үзэж байгаа бөгөөд албан ёсны тайлар хараахан гараагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ