КАНАДЫН СОНГУУЛЬД ЛИБЕРАЛ АРДЧИЛСАН НАМ ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

img

Канадын  парламентын ээлжит бус сонгууль 4-р сарын 28-нд эхэлсэн. Энэ сонгууль Канадчуудын хувьд чухал ач холбогдолтой сонгууль болж буй бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хийх асар хариуцлагатай сонголт болно. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлого, Канадын тусгаар тогтнолыг хөндсөн мэдэгдлүүд сонгуулийн уур амьсгалыг ихээхэн өөрчилсөн юм.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо огцорсны дараа Либерал намын шинэ удирдагч Марк Карни Ерөнхий сайдаар томилогдсон. Тэрээр 3-р сарын 14-нд албан тушаалаа авсан даруйдаа  4-р сарын 28-нд ээлжит бус сонгууль зарласан байдаг. Марк Карнигийн энэхүү шийдвэр нь Дональд Трампын худалдааны тариф болон Канадын тусгаар тогтнолыг хөндсөн мэдэгдлүүдтэй холбоотой бөгөөд Канадын бодлогыг зөв чиглүүлэх үүрэг хариуцлага ирсэн гэж үзсэн юм. Канадын ээлжит бус сонгуульд Марк Карнигийн “Либерал нам”,  Пьер Пойливрын “Консерватив нам”, Жагмит Сингхын “Шинэ Ардчилсан” намууд өрсөлдөж байна. Урьдчилсан дүнгээр Либерал нам 43%, Консерватив нам 39%-ийн санал авсан байгаа бөгөөд марк Карнигийн Либерал нам олонхийн суудал авах магадлал нэмэгдэж байна. Урьдчилсан санаал хураалтад 7 сая гарй хүн оролцсон байна.

Канадын ээлжит бус сонгуулийн эцсийн дүн тун удахгүй баталгаажиж эхэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ