Богдхан уулын түймрийг цурамд оруулав

img

 

Өчигдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт нийт 5 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраасан бол Богдхан ууланд гарсан ойн гал түймрийг цурамд орууллаа. Богдхан уулын түймэрт 56 га талбай өртжээ. Харин Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Богдхан ууланд гарсан түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа тул иргэдийг уул руу явахгүй байхыг зөвлөж байна.

 

Богдхан уулын түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймагт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Богдхан уулын түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймагт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ