АНУ ДАЛАЙН ГҮН ДЭХ АШИГТ МАЛТМАЛЫН ОЛБОРЛОЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп далайн гүний ашигт малтмалын олборлолтыг нэмэгдүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа. Цагаан ордны мэдээлэлд дурдсанаар, “Далай тэнгисийн эрэг орчмын өргөн уудам бүс нутаг чухал эрдэс баялаг болон эрчим хүчний эх үүсвэрийг агуулдаг. Далайн гүний нөөц нь АНУ-ын эдийн засгийг бэхжүүлэх, эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг хангах, газрын ховор элементийн зах зээлд БНХАУ-аас хатаар байдлыг бууруулахад нэн чухал үүрэгтэй гэжээ.
Мөн Ерөнхийлөгч Дональд Трамп зарлигтаа, "АНУ далайн гүний эрдэс баялгийг хариуцлагатайгаар олборлох үйл ажиллагааг түргэвчлэх, үндэсний хэмжээнд нөөцийг нэмэгдүүлэх, тоон үзүүлэлтээр үнэлэх, олборлолт, боловсруулалтын технологийн салбар дахь манлайллаа сэргээх, батлан хамгаалах, дэд бүтэц болон эрчим хүчний салбарын найдвартай хангамжийг бүрдүүлэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг" онцолсон байна.
Түүнчлэн энэ сарын эхээр Ерөнхийлөгч Д.Трамп АНУ стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялаг болон газрын ховор элементийг их хэмжээгээр олборлох бүрэн боломжтой тухай мэдэгдсэн байдаг. Мөн боловсруулсан газрын ховор элементийн үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүн нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж болохыг тодруулах тусгай шалгалт явуулах зарлигт гарын үсэг зурсан байдаг. Дональд Трампын хувьд АНУ-ыг газрын ховор элементийн зах зээлд Хятадын хамраалаас гаргах, цаашид гол тоглогчдын нэг болгох зорилтыг тавьж буй. Энэ ч үүднээс газрын ховор элементийн хайгуулыг шинээрэ хийх, ховор элементийн нөөцтэй орнуудтай хамтарч ажиллах, хөрөнгө оруулах төлөвлөгөө боловсруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ