Багахангай-Хүннү чиглэлийн төмөр замын ажил эхэлжээ

img

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил энэ долоо хоногт эхэллээ. Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах уг төмөр зам 102.5 км урт үргэлжлэх аж.  

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй мэргэжилтэн оролцож, дөрвөн сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулах юм байна. Уг төмөр замаар жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэснээр хотын төмөр зам, авто зам огтлолцдог цэгүүдийн замын хөдөлгөөний ачаалал буурна гэж тооцоолжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Барьчихаад УБТЗ д түрээслэ
2025-04-28