Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ‘’ХЭНЭЭ’’ ГЭЖ ДУУДСАН БОЛ...

img

О.Дашбалбар:  “Надаас нэр, хувцасыг нь авчихвал Би хэн юм бэ?!”

Өнгөрөгч баасан /2025.04.25/ гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байгаа талаар хөндөхдөө  зургаан жил Ерөнхий сайд хийсэн хүн юу хийв ээ гэдэг асуултыг Л.Оюун-Эрдэнэд дайв. Бодит мэдээлэл Ерөнхий сайдыг эмзэглүүлсэн бололтой ‘’охин’’ шиг аашлав. Угаас улстөрийн хүрээнд хэн нь хэний хүн бэ? гэдгийг хэн хэнийгээ гэлтгүй мэддэг. Л.Оюун-Эрдэнийг ч ямар зам мөрөөр энэ эрх мэдэлд хүрсэнийг бүгд мэднэ. Цагтаа М.Энхболдод тал засаж, хажуу бөөрөнд нь хачиг шиг наалдан ‘’... даргаа даргаа таныг яагаад дарга гэдэг юм бэ’’ гэж зусардаж явсаныг нь мартаагүй.

Үнэн үг түүнд хатуу байсан бололтой...

Нэр хугарахаас яс хугар... Монголчууд нэрэндээ асар хүндэтгэлтэй, эмзэг ханддаг.

Монгол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны индэр дээрээс хүний эцэг, эхээс заяасан алдар хүндийг Улсын Ерөнхий сайд зориуд ‘’Баярцогтын асуултад хариулъя , битгий хачин хачин юм яриад бай...’’ гэсэн нь  үнэнээс бултах замгүйдээ, эр хүний жудаггүйдээ, жендерийн  өчүүхэн мэдрэмжгүй гэдгээ л харуулав... УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуулт улстөржсөн гэх агуулгаар уншигдсангүй. Угаас энэ улсын нийгэм, эдийн засаг уналтад орчихсон, тэгээд ч Засгийн газар Трампын тарифын бодлогын эсрэг авах арга хэмжээ гээд яаралтай горимоор хуулийн өөрчлөлтүүдийг УИХ-д өргөн барьсан нь бий.

 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Би Ерөнхий сайдтай тоо ярьсан. Намайг УИХ-ын гишүүн гэж үзэхгүй байгаа юм байна. 125 гишүүн байгаа юм байна гэж ойлголоо. Өнөөдөр Засгийн газар олон нийтээс сонгогддог төлөөллийнхөө дээр гараад суучихсан байна. УИХ-ын гишүүдийг юман чинээ боддоггүй юм байна. Таван жил ерөнхий сайдаар ажилласан хүн шүү дээ. Нүүрс зарсан тэр их мөнгө хаана байна. Ард иргэдийн амьдрал яагаад сайжрахгүй байна гэдгийг асуух бүрэн эрхтэй. Би хууль зөрчөөгүй. УИХ-ын Засгийн газрын хуулийн хэлтэс болсон гэдэг шүүмжлэл яваад удаж байна. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил. Миний зүгээс Ардчилсан намын бүлгийн гишүүдтэйгээ ярилцана. Бүлэг дээр шийдвэр гаргана. УИХ-ын гишүүнийг дураараа доромжлох эрхтэй үгүйг судлах хэрэгтэй байх.

Би өөрөө өдий хүртлээ хэн нэгнээр хэлэх үгээ заалгуулж байсан удаагүй. Жудаг овогтой Баярмаа бие хүн. Миний үгийг хэн ч зааж өгдөггүй. Надад хэн ч нөлөөлдөггүй. С.Баярцогт намын тэргүүн дэд дарга би намын дэд дарга гэдэг утгаараа уулздаг. Гэхдээ тавдугаар сараас хойш уулзаагүй гэв. 

Л.Оюун-Эрдэнэ ‘’муухай харагдав’’

Эр хүн улстөр хийж буй бол эмэгтэйчүүдтэй бус хүч тэнцүү эрчүүдтэйгээ ана мана үзэлцвэл ядаж нэрэнд цэвэр юм даа...

Асуудал Ж.Баярмаад бус Ерөнхий сайдад өөрт нь л байна. Улс төрийн зорилгоор хүнийг албаар үзэн яддаг хэн нэгнийхээ нэрээр эсвэл олон нийтэд сөрөг сэтгэгдэл төрүүлэх байдлаар дуудах нь ёс суртахууны болон нийгмийн хувьд асуудалтай гэдгийн илрэл мөн.

Яахав улстөрийн хүрээнд энэ нь сэтгэлзүйн нөлөөтэй зэвсэг байж болно. Ж.Баярмаа гишүүнийг муугаар харагдуулах зорилготойгоор Улсын Ерөнхий сайд ингэж аашилсан байх. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн эл үйлдэл хувь хүнийхээ хувьд би хэн бэ гэдгээ дахин баталсан үйлдэл л болж таарсан. Улстөрийн мэтгэлцээн, шүүмжлэл гэдэг бодлого, байр суурь дээр төвлөрөх учиртайг  Ерөнхий сайд бусдаар хэлүүлээд байхааргүй мэдэх хүн.

Хууль ёсны талаасаа бол нэр төрд халдсан гэж үзвэл Ж.Баярмаа гишүүн гомдол гаргах эрхтэй.  

Хүний нэрийг санаатайгаар буруу дуудсан нь үл хүндэтгэсэн, доромжилсон хэлбэр бөгөөд ялангуяа эмэгтэй гишүүн рүү чиглэсэн Ерөнхий сайдын үйлдэл жендерийн тэгш байдлыг зөрчсөн, жендерт суурилсан ялгаварлал.

Ерөнхий сайд Улс төрийн соёлын түвшин доогуур хүн гэж дүгнэгдэв. Түүнийг нь ч УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан хэлчихсэн. Олон нийт ч Л.Оюун-Эрдэнийн асуудалд эгдүүцэж харагдсан. Улстөрийн зорилгоор Ж.Баярмааг муухай харагдуулах гэсэн Ерөнхий сайд энэ удаад оноогоо алдав... Өөрийн шидсэн чулуу өөрийн толгой дээр...

Тэгээд ч Ерөнхий сайдын Ж.Баярмаа гишүүний нэрийг зориуд буруу дуудсан нь хурлын дэг зөрчсөн гэж үзэх боломжтой. УИХ-ын Дэгийн тухай хуульд гишүүн бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх ёстой гэж заасан байдаг. Энэ үйлдэлд УИХ-ын дарга анхааруулга өгөх ёстой бөгөөд Ж.Баярмаа гишүүн шаардлагатай бол дэгийн хүрээнд гомдол гаргаж, асуудал хөндөх эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Guih nohoid baah nohoin saad gegcheer ter balai avgai zugeer l boortsog ideed suuj baival barav
2025-04-28
Зочин:
Баярмаа гишүүнээс уучлалт гуйчихмаар юм дөө
2025-04-28
Иргэн:
Жагсаалтаар орсон хэдийг гишүүн биш гэхэд буруудаад байх юу байгаа юм. Ямар ёс зүйгүй хэрүүл хийхээс өөр чадваргүй, гишүүн гэхээс ажиглагч гэвэл таарна
2025-04-28
М.Бүрэнбаяр:
Ерөнхий сайд алдаа гаргалаа. Хэлсэн үгийнхээ төлөө огрох хэрэгтэй
2025-04-28
залуу сайд хэлсэн нь зөв ажил хийх гэж явж байгаа нэгнээ дандаа доош хийдэг дов жалагны нөхдийг шууд хэлж байх хэрэгтэй шүү Оюутолгойгоос мөнгө авч монголын ард түмний хөрнгийг хэрэглэж байгаа Баярцогт бол яршиг байнаа идсэнээ шингээхээ бод
2025-04-28
зочин:
нэр андуурсны төлөө улс төр хийдэг ийм л хөгийн нөхдүүд их хурлын гишүүн болцгоох юмдаа. хэлэх үг олдохгүй юм чөтгөр ав гэж
2025-04-28
Зочин:
Наад оюун-эрдэнэ угаасаа хогийн баас шд ээ
2025-04-28