ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ПАП ФРАНЦИСТАЙ САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭХ ЁСЛОЛД ОРОЛЦОВ

img

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн агсан Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслол Ватикан хотын Гэгээн Петрийн талбайд болов.  Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын төр засгийг төлөөлж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, хүндэтгэл үзүүлэв. 

​Буэнор-Айресийн хамба Хосе Марио Берголио 2013 онд Папаар сонгогдсоноосоо хойш дэлхийд энх тайвныг цоглоох, ард түмэн хоорондын харилцан хүндэтгэлийг бэхжүүлэх, энэрэл нигүүлслийг хүн төрөлхтөнд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм билээ. 

​Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцааны түүхэнд анх удаа төрийн тэргүүний түвшинд Пап Францис манай улсад 2023 онд төрийн айлчлал хийсэн бөгөөд уг айлчлал хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээсэн чухал ач холбогдолтой болсон. 

​Төрийн айлчлалынхаа үеэр Пап Францис Монголын ард түмнийг сүсэг бишрэл, оюун санааны эрх чөлөөний бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлж, даян дэлхийн амар амгалан, энх тайвны төлөөх үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн юм. 

​Пап Францисыг сүүлчийн замд нь үдэх ёслолд дэлхийн 150 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцлоо. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зайл:
зайл
2025-04-28