Үс засуулахад эрлэг лугаа учирна

2025-04-27, / БИЛГИЙН ТООЛЛЫН: 30
Аргын тооллын: 2025-04-27,
Наран ургах шингэх: 05:41-19:59
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрлэг лугаа учирна тохиромжгүй.
Аргын тооллын 4 сарын 27, Адьяа гараг. Билгийн тооллын 30, Шийдэм одтой, улаан бар өдөр. ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР УЛААН БАР ӨДӨР.
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ