Халх голын сав газраар ялимгүй хур тунадас орно

img

2025 оны 04-р сарын 27-ноос 05-р сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Дөрөвдүгээр сарын 29-нд Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр, 30-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи 29-нд тал хээрийн нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 27-ноос ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 29-нд нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүснэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ