МОНГОЛЫН МЯНГА МЯНГАН ХҮН ДОНОР ХҮЛЭЭЖ БАЙНА

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-өөс өнөөдөр /2025.04.18/ Тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн үеэр 2025 оноос хойш тархины үхэлтэй нэг ч амьгүй донор гараагүйг онцоллоо. Монгол улсад хийгддэг донорын хагалгааг өдий зэрэгт хүргэсэн П.Батчулуун эмчийн эрүүл мэнд тааруу байна гэж мэдэгдсэн юм.
ХСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх:
ХСҮТ элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх эмч нараа 2011 оноос БНСУ-тай хамтран бэлтгэсэн. Нийт найман жилийн хугацаанд 70 гаруй эмчийг бэлтгэсэн. Тоног төхөөрөмжөө шийдвэрлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласан. Олон байгууллага, хамт олны тум дэмээр энэ үйл ажиллагаа нутагшсан. 2018 онд анхны хагалгаагаа ХСҮТ-д эхлүүлж байсан. Түүнээс хойш 200 гаруй элэг шилжүүлэх хагалгаа хийсэн. Биднийг энэ зэрэгт хүрэхэд П.Батчулуун эмчийн оролцоо их. Амьгүй донор амралтын өдөр, шөнө, орой гардаг. Эмч нарын утас хоногийн 24 цаг нээлттэй байдаг. Тархины үхэлтэй хүн болгон донор болдоггүй. П.Батчулуун эмчийн эрүүл мэнд тааруу байна. Энэ бол эрхтэн шилжүүлж байгаа эмнэлгүүдийн асуудал. 2025 он гарснаас хойш нэг ч амьгүй донор гарсангүй. Монголын мянга, мянган хүн донор хүлээж байна гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ