Б.ПҮРЭВДОРЖ: НООЛУУРАА ДОТООДДОО АВЧ, ҮНЭЭ ТОГТООДОГ БОЛЖ ТОГТООЁ

Б.ПҮРЭВДОРЖ: НООЛУУРАА ДОТООДДОО АВЧ, ҮНЭЭ ТОГТООДОГ БОЛЖ ТОГТООЁ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж баасан гарагийн чуулганы үдээс өмнөх хуралдаанд ноолуурын салбарт тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний гаргасан саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, "Хятадууд Монголын ноолуурыг худалдан авч, Хэбэй мужид гэрээр самнуулан, улмаар “Монголын ноолуур” нэрээр Итали руу гаргаж байгааг дурдсан. Мөн энэ байдлыг өөрчлөх цаг болсон" хэмээн үзээд байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

“Ж.Бат-Эрдэнэ сайдын үед самнасан ноолуур гаргах төслийг санаачилсан ч УИХ жил бүр хойшлуулсаар ирсэн. 2020 оноос уг төслийн дагуу гадагш гарч буй ноолуурын хэмжээ 40 тонноос 1000 орчим тоннд хүрч өссөн. Өнөөдрийн байдлаар Хятадын талаас худалдааны тарифтай холбоотойгоор ноолуур худалдан авахаа зогсоосон нь зах зээлд мөнгөний урсгалыг сааруулж байна. Энэ байдал үндэсний үйлдвэрлэгчдийг зүүн аймгуудын ноолуурыг өмнөх оноос 10 мянган төгрөгөөр хямд үнээр, баруун бүсийн ноолуурыг авах санхүүжилтгүй болгосон. Ноолуурыг самнахаар болсон нь үнийн уналтад нөлөөлөөгүй. Харин Хятадын худалдан авалт хумигдсантай холбоотойгоор үнийн хэлбэлзэл гарч байна. Малчид бага зэрэг тэвчээр гаргах хэрэгтэй. Дэлхийн ноолуурын 50 хувийг хангаж байгаа атлаа өөрсдөө үнээ тогтоож чаддаггүй энэ байдлыг бид цаашид өөрчлөх ёстой” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эрхэм ноён /хатагтай, Энэ нь Adityapradhan анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна Сонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар яаралтай холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Та мөн манай бүсийн төв оффист бидэнтэй холбогдож болно Вэб: Бид анагаах ухаанд 28 жил ажилласан туршлагатай. Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна Манай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх шилжүүл
2025-04-19