ЗАСГИЙН ГАЗРААС ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ''ХУЛГАЙ''

ЗАСГИЙН ГАЗРААС ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ''ХУЛГАЙ''

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хэд хэдэн хуулийн төсөл, нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэв. Зарим хуулийн төслийн үзэл санааг дэмжиж буй ч хулгайн шинжтэй агуулгууд шигтгэж оруулж ирсэн нь УИХ-ын гишүүдийн нүднээс зайлж чадсангүй. Арга ядахдаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр /2025.04.17/ Зөрчлийн хуулийг дагуулж Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулах гэж буй нь ариун явдал уу гэж арга барах вы.... Засгийн газрыг дэмжээд байхад одоо даварч байна. Хуулийн хулгайг нь зогсоож, төслийг нь буцаах гэхээр гараад УИХ баталсангүй гэдэг зүйл ярихаа одоо зогсоо гээд хэлчихэв. Шулуухандаа органик хуулийн төслүүдээ дагалдуулж оруулж буй хуулийн төслүүдэд шингээж оруулж ирсэн хуулийн хулгайгаа дахин парламентын босго давуулахгүй байхыг хатуу анхааруулав. 

''Ц.Тувааны хулгай''

Энэ долоо хоногийн хамгийн ноцтой асуудлын нэг нь агаарын тээвэрт түлш нийлүүлэх нэрийдлээр ОХУ-д байдгаа тавиад туучих Ц.Туваан сайдын хуулийн төсөл байв. 

ОХУ –ын эрх мэдлийг илт давуу хамгаалсан, манай улс татвар, хураамжийг хэрхэн яаж авах зэрэг мэдээлэл нь  тодорхойгүй, Роснефть Монголын онгоцны түлшийг хангана. Ингэхдээ өөрсдөө тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ Оросоос оруулж ирж, орос хүнээр удирдуулах аж. Энэ үйл ажиллагаагаа явуулахдаа Монголын талаас татварын бүх төрлийн хөнгөлөлтийг эдлэх бөгөөд оросууд чөлөөтэй орж, гарах нөхцлийг бүрдүүлэх юм. Хэрвээ талууд маргаан гарвал хоёр сарын дотор ОХУ-ын шүүхээр шийдэхээр хэлэлцээрт тусгасан байв.  Дээр нь нэмээд хэлцэл байгуулагдсан нөхцөлд өмнөх гэрээ хэлцэл огт мөрдөгдөхгүй. Гэрээ цуцлагдсан ч 20 жилийн турш бид гэрээний тодорхой заалтуудыг биелүүлж суух гэсэн заалтуудаар Ц.Туваан сайд эх орноо тонгорох гэж явна. 

Биржийн хуулиар оффтейкийн хулгайг томруулах гэв

Засгийн газраас өргөн мэдүүлж яаралтай горимоор оруулж ирсэн Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах хуулийн нэмэлт өөрчлөлт дотор хуулийн хулгай буйг УИХ-ын гишүүд олзлов. Одоо ч нэг мөр илчлэгдэж шийдэгдээгүй нүүрсний оффтейк гэрээний асуудлыг өргөжүүлсэн заалт оруулж иржээ. Илүү том оффтейк гэрээ хийх нөхцөлийг Ц.Туваан хуульчлах гэж байна. Тодруулбал, одоогийн хууль дээр нь зөвхөн стратегийн орд газартай төрийн өмчит компаниуд төлбөрөө урьдчилан авах нөхцөлөөр нүүрс өгч болохыг заасан байдаг. Гэтэл үүнийг төрийн өмчит бүх аж ахуйн нэгжүүд болгон томруулаад, ганцхан нүүрс биш алт зэс, бүр цаашлаад ордоор нь солилцоо буюу бартер хийх асуудлыг оруулжээ.

Энэ хууль батлагдвал жинхэнэ утгаараа хуульчлагдсан хулгай явагдана. Гүүр, зам барихын тулд шууд ордоор нь ч хамаагүй бартердах боломж бүрдэнэ гэсэн үг. 

Биржийн хуульд ''Цөмийн энергийн агентлаг'' байгуулах асуудлыг шургуулав

Автор нь мөн л Ц.Туваан сайд. Биржийн хуулиар дамжуулж Цөмийн энергийн агентлаг байгуулах асуудлыг УИХ руу оруулаад ирэв.  Уул уурхайн биржийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Цөмийн энергийн агентлаг байгуулах асуудлыг оруулсаныг юу гэж ойлгох вэ гэх асуулт Ц.Туваан сайд руу чиглэв. Өөрөөр хэлбэл огтын хамааралгүй асуудлыг нэгтгэж оруулж ирсэн нь зүсийг нь хувиргасан хулгай. .

Евразийн хэлэлцээр

МАН-ын засагт ажилд орсноо ойлгохгүй яваа АН-ын дарга Лу.Гантөмөр эрх баригчдын өмнөөс бүтэхгүй амлалт өгсөөр арга барахдаа ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрт орох гэж яарсан зүйлгүй гэж хэлээд буцаалгав. Эдийн засагчид МҮХАҮТ, бизнес эрхлэгчид бүгд ЕАЭЗХ-д орох нь өндийж ч амжиж чадаагүй эдийн засгаа ОХУ-ын хараат болгох гэсэн ашиггүй тохиролцоо хийх гэж буйг шүүмжилсээр байна.  ЕАЭЗХ бол ОХУ тэргүүтэй төвлөрсөн удирдлагатай, гишүүн орнуудын дунд асимметрик хамаарлыг бий болгосон эдийн засгийн блок. Түр хэлэлцээр гэдэг нэр зөөлөн сонсогдож болох ч бодит байдал дээр энэ нь худалдааны нөхцөл, хөнгөлөлт, эрх үүргийг тодорхойлсон эрх зүйн баримт бичиг. Хэлэлцээрийн ард бодлогын болон стратегийн урт хугацааны үр дагаврууд нуугдаж байдаг. Хэрэв өнөөдөр экспортын замаа хөнгөвчлөхийн тулд түр хэлэлцээрт гарын үсэг зурбал маргааш эдийн засгийн хамаарал, улстөрийн шахалтад орох эрсдэл бодитоор тулгарна.

Зөрчлийн хуульд нуусан Эрүүгийн хуулийн хулгай

Зөрчлийн хуулийг дагуулаад Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барив. Мэргэжлийн байнгын хороогоор нь ч хэлэлцүүлэхгүйгээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах гэсэн санаархал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бас нэгэн хуулийн хулгай. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан  ''Мэргэжлийн байнгын хороогоор нь оруулахгүй ийм хууль өргөн барьж байгаа ЗГ-ыг буруутгаж, Эрүүгийн хууль, татварын хуулийг мэргэжлийн түвшинд авч үзэх ёстой. Өөр бусад хууль дагуулаад хормой дор нь хэлэлцээд түүгээрээ шийдчихдэг байж болохгүй гэж ил цагаан хэлсэн. 

Энэ мэтээр хууль ёсны мэт боловч цөөнхийн ашиг сонирхлыг хамгаалсан, олонхийн буюу эх орны эрх ашгийг зөрчсөн шийдвэрүүдийг санаатайгаар хуульчлан батлах гэж зүтгэсэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцсэн долоо хоног өнгөрч байна. Энэ бол хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах бүх шатанд иргэд, ТББ-ууд, хэвлэл мэдээллийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх ёстойг харуулж буй бодит жишээ. Үгүй бол хуулийн ''хулгайчид'' төрийн ордонд чөлөөтэй алхсаар байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. ADITYA:
Эрхэм ноён /хатагтай, Энэ нь Adityapradhan анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна Сонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар яаралтай холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Та мөн манай бүсийн төв оффист бидэнтэй холбогдож болно Вэб: Бид анагаах ухаанд 28 жил ажилласан туршлагатай. Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна Манай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх шилжүүл
2025-04-19
DR. ADITYA:
Эрхэм ноён /хатагтай, Энэ нь Adityapradhan анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна Сонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар яаралтай холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Та мөн манай бүсийн төв оффист бидэнтэй холбогдож болно Вэб: Бид анагаах ухаанд 28 жил ажилласан туршлагатай. Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна Манай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх шилжүүл
2025-04-19
Зочин:
Хэсэг эргүү балай нь хууль бус хувьдаа ашигтай хүүдийн заалтууд оруулж,нэг хэсэг эргүү нь нүдэн балай чихэн. Дүлий. Хэлэлцсэн болж уухайлан баталж байдаг. Мэдрэл муутай УИХ_д. Орогносон эргүү балайнуудыг эргүүлэн тат!!!
2025-04-18
Walker:
This is my testimony on how I finally joined the new world order, Illuminati after I have been trying to join for over 2 years now but scammers took money from me several times. I have been searching to join the Illuminati for so long, but scammers keep taking my money until early this year when I meet with Lord Felix online I contacted him and I explained everything to him and he recommended the registration used and I paid for the big member to get me started and I was initiated into the World Order online and I receive the sum of $1,000,000 us dollars in to my bank account instantly after my online initiation ritual and also I will be earning $33,000 us dollars monthly, I'm very happy! And promise to spread the good work of Lord Felix. If you are interested in joining the new world order Illuminati today, contact Lord Felix today instead of accepting scammers to take your money all in the name of helping you join, Contact Lord Felix Via email illuminatiofficial565@gmail.com or WhatsApp +447918641801🔺
2025-04-18