"ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хяналт шалгалтын газрын нийт албан хаагчид “Засгийн газрын худалдан авах ажиллагааны зохион байгуулалт” сэдэвт хоёр өдрийн танхимын сургалтад амжилттай хамрагдлаа.
Тус сургалт нь Монгол Улсын Сангийн яам, МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран хэрэгжүүлж буй “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хүний нөөцийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй цуврал сургалтын нэг юм.
Сургалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалт, журам, зохион байгуулалт, хяналт, үнэлгээний хорооны үйл ажиллагаа, тендерийн баримт бичиг, цахим худалдан авалт болон зөвлөх үйлчилгээ зэрэг 12 үндсэн модулийг хамарсан онол, практикийн хосолсон хичээлд хамрагдан, Засгийн газрын худалдан авах ажиллагааны талаар цогц ойлголттой боллоо.
Энэхүү сургалт нь худалдан авах ажиллагаанд хамаарах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ