ИХ БРИТАНИ УКРАИНД 450 САЯ ПАУНДЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

ИХ БРИТАНИ УКРАИНД 450 САЯ ПАУНДЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Их Британи улсын Засгийн газар Украин руу 450 сая паундын цэргийн тусламж үзүүлэхээ албан ёсоор мэдэгдлээ. Энэ тусламж нь Европын Холбоон зохион байгуулалтаар Брюссельд болох 50 орны уулзалтын өмнөх чухал алхам болж байна.

Их Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хилигийн хэлснээр, энэхүү дэмжлэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины түрэмгийллийг зогсоох, Украиныг батлан хамгаалах чадавхыг улам бэхжүүлэх зорилготой. “Бид Украины хамгаалалтыг үргэлжлүүлэн дэмжих замаар ОХУ-ын түрэмгийллийг таслан зогсоох ёстой” хэмээн тэрээр онцоллоо.

Их Британийн тусламжийн багцад нисгэгчгүй онгоц (дрон), танк эсэргүүцэх мина, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний зардал, мөн цэргийн техникийн шинэчлэл багтаж байгаа аж. Их Британиийн тэргүүлэн хэрэгжүүлж буй Украины олон улсын тусламжийн санд Норвеги улс 350 сая паундын санхүүжилт үзүүлэхээ мэдэгдсэн байна. Үүнээс 160 сая паунд нь тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засварт зориулагдах бол 250 сая паунд нь өртөг бүхий радарын систем, дрон, танк эсэргүүцэх мина зэрэг “ойрын тулааны” зэвсэглэл худалдан авахад зарцуулагдана гэжээ.

“2025 он бол Украины хувьд эгзэгтэй жил. Бид дайныг мартаж, энх тайвныг алдагдуулах эрхгүй. Харин ч эсрэгээрээ, Украинд өнөөдөр үзүүлж буй дэмжлэг нь тэднийг хамгийн хүчтэй байрлалд хүргэх үндэс суурь болох юм” хэмээн Их Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хили нэмж хэлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nick Dave:
I'm overwhelmed with gratitude for the exceptional services I received from Bliss Paradox Recovery after falling a victim of crypto theft that took away almost 947, 000 USD worth in bitcoin. I contacted the police about my case, but they were unable to render the help I needed, so I reached out to Bliss Paradox Recovery from a trusted source and they were able to recover most part of what I lost. Their services were invaluable keeping me updated throughout the recovery process, thanks to them. I can't say much good things about these guys here, but then, If you are going through similar situation, reach out to them directly for assistance. Contact Details E-mail: Blissparadoxrecovery@aol.com, Blissparadoxrecovery@fastservice.com Telegram: Blissparadoxrecovery WhatsApp: +19255963791 Signal: +17373703513
2025-04-12