АНУ БНХАУ-Д 145 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛАВ

АНУ БНХАУ-Д 145 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛАВ

АНУ, БНХАУ-ын худалдааны дайн улам даамжирч байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах импортын татварын 145 хувьд хүргэхээ зарлалаа.

Дональд Трамп БНХАУ-д ногдуулах нэмэлт тарифаа 145-д хүргэхээ зарласан нь  олон улсын анхаарлыг татаж байна. Учир нь дэлхийн хоёр том эдийн засагтай орны зөрчил худалдааны дайнаас хальж, харилцан “де факто” хориг тавилцаж буй асуудал болох шинж ажиглагдаж байна гэж шинжээчид дүгнэж байна. Дональд Трампын худалдааны бодлого, хоёр улсын худалдааны урсгалыг хязгаарлаж, нийлүүлэлтийн сүлжээнд саад учруулж буй. Харилцан ногдуулж буй импортын өндөр татвар нь зөвхөн хоёр улсын эдийн засагт бус дэлхийн эдийн засгийн өсөлтийг хязгаарлах юм. Учир нь Дональд Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 20 хүртэлх хувийн татвар ногдуулахад л дэлхийн эдийн засаг 5 их наяд доллараар агшиж байв. 

Дональд Трампын энэ шийдвэрээс хоёр хоногийн өмнө БНХАУ-ын Сангийн яам АНУ-аас импортолж буй бүх бараанд 84 хувийн татвар ногдуулах шийдвэрийг зарласан нь худалдааны дайныг өдөөсөн юм.

Мөн Дональд Трамп ОХУ Украины дайныг зогсоох санаачлагад ахиц гарахгүй бол ОХУ-д  нэмэлт татвар ногдуулна гэж анхааруулсан. Хэрэв дайн ойрын хугацаанд зогсохгүй бол ОХУ ч татварын дарамтад өртөх магадлалтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дональд Трампын энэ шийдвэрээс хоёр хоногийн өмнө БНХАУ-ын Сангийн яам АНУ-аас импортолж буй бүх бараанд 84 хувийн татвар ногдуулах шийдвэрийг зарласан нь худалдааны дайныг өдөөсөн юм.????????
2025-04-13
Nick Dave:
I'm overwhelmed with gratitude for the exceptional services I received from Bliss Paradox Recovery after falling a victim of crypto theft that took away almost 947, 000 USD worth in bitcoin. I contacted the police about my case, but they were unable to render the help I needed, so I reached out to Bliss Paradox Recovery from a trusted source and they were able to recover most part of what I lost. Their services were invaluable keeping me updated throughout the recovery process, thanks to them. I can't say much good things about these guys here, but then, If you are going through similar situation, reach out to them directly for assistance. Contact Details E-mail: Blissparadoxrecovery@aol.com, Blissparadoxrecovery@fastservice.com Telegram: Blissparadoxrecovery WhatsApp: +19255963791 Signal: +17373703513
2025-04-12
EVA:
I essentially make about $9,000-$13,000 every month on the web. It’s sufficient to serenely supplant my old employments pay, particularly considering I just work around 10-13 hours every week from home. I was stunned how simple it was after I attempted it duplicate underneath web….. Begin here>>>>>>>>> Www.WorksProfit7.Com
2025-04-12