Төгрөгийн ханш хазааргүй уруудав

Төгрөгийн ханш хазааргүй уруудав

Монгол төгрөгийн ханш ам.долларын эсрэг тогтмол суларч буй нь үнэн хэрэгтээ түр зуурын үзэгдэл биш. Харин эдийн засгийн бүтэц, бодлогын алдаа, гадаад орчны нөлөөний нийлбэр гэж дүгнэж болохоор байна.

Монгол төгрөгийн ханш энэ оны гуравдугаар сараас хойш тогтмол суларч буй. Энэ нь манай эдийн засгийн орчныг нэлээд таагүй болгож эхэллээ. Гуравдугаар сарын 1-нд нэг ам.доллар 3466 төгрөгтэй тэнцэж байсан бол өчигдрийн /2025.04.10/ байдлаар 3528 төгрөгт хүрээд байна. Ингэснээр ердөө хоёр сарын дотор 62 төгрөгөөр суларсан нь сүүлийн гурван жилд байгаагүй хурдтай уналт юм.

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг тогтмол суларч буй нь эдийн засаг, иргэдийн амжьжиргаанд шууд нөлөөлөхүйц түвшинд хүрээд байна.

Монгол Улс импортод суурилсан, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн загвартай. Энэ нь экспорт, валютын орлого нь нэг салбараас хамааралтай явж ирсэний  сул тал. Нүүрс, зэсийн үнэ буурахад улсын эдийн засаг тэр чигтээ доргиж, валютын ханш огцом савлаж буй нь үүний илрэл юм.

Нөгөөтэйгүүр АНУ-ын бодлогын хүү өндөр байгаа энэ үед дэлхийн хөгжиж буй орнуудын валютад дарамт ирж байгаа нь үнэн. Гэхдээ зөвхөн гадаад хүчин зүйлээс бурууг хайх нь өрөөсгөл. Дотоод бодлого, бүтэцдээ өөрчлөлт хийх цаг ирснийг өнөөгийн ханшийн нөхцөл байдал сануулж буй.

Монголбанк богино хугацаанд интервенц хийх, зах зээлийг зохицуулах арга хэмжээ авч байгаа ч энэ нь гол асуудлыг шийдэхгүй. Төсөв, мөнгөний бодлого хоёр уялдаагүй, хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, эдийн засгийн төрөлжилт сул байгаагаас ханшаа хамгаалж чадахгүйд тулж ирээд байна.

Гадаад валютын эрэлтийг импорт өсгөж буй

Монгол Улсын эдийн засаг импортоос хамааралтай хэвээрээ бөгөөд шатахуун, өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн зэрэг гол нэр төрлийн хэрэглээ гаднаас авч буй. Энэ нь гадаад валютын эрэлтийг байнга нэмэгдүүлж байгаа бол экспортын орлого энэ эрэлтийг нөхөж чадахгүй байгаа нь ханшийн дарамт үүсгэж байна.

Гадаад валютын албан нөөц 5 тэрбум ам.доллар. Гэсэн хэдий ч энэ хэмжээ ханшийн савлагааг тогтворжуулахад нөлөөлөхгүй.

АНУ-ын бодлогын хүү ба ам.долларын эрэлт

Сүүлийн хоёр жилийн хугацаанд АНУ-ын төв банк инфляцын эсрэг тэмцэхийн тулд бодлогын хүүгээ огцом өсгөсөн. Үүний улмаас ам.доллар дэлхий даяар хүчтэй болж, хөгжиж буй орнуудын валют, түүний дотор төгрөгийн эсрэг ханш буурах нөхцөл бүрдсэн.

Монгол Улсын гадаад өрийн дарамт

Монгол Улсын гадаад өр 2024 оны эцэст 33 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс төлбөрийн хугацаа ойртсон олон улсын зээлүүд валютын эрэлтийг нэмэгдүүлж, ханшид дарамт учруулж байна.

Уул уурхайн салбарын хамаарал

Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай хэвээр. Түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ хэлбэлзэх үед экспортын орлого буурч, ханш сулрах эрсдэл нэмэгдэж буй.

Валютын нөөц хангалттай байлаа ч орлогын урсгал тасалдвал ханш тогтооно гэдэг хэцүү

Төсвийн хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй,, аялал жуулчлал, боловсруулах үйлдвэр зэрэг салбарт чиглүүлэх нь дунд болон урт хугацаанд экспортын орлогыг нэмэгдүүлэх, улмаар ханшийг тогтворжуулах боломж. Ханш бол валютын зах зээлийн үзүүлэлт биш. Энэ бол төрийн бодлого, эдийн засгийн чадамж, олон улсын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэлийн тусгал. Тиймээс төгрөгийн ханшийг хамгаалах тэмцэл бол үндэсний эдийн засгийн суурийг бат байлгах юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nick Dave:
I'm overwhelmed with gratitude for the exceptional services I received from Bliss Paradox Recovery after falling a victim of crypto theft that took away almost 947, 000 USD worth in bitcoin. I contacted the police about my case, but they were unable to render the help I needed, so I reached out to Bliss Paradox Recovery from a trusted source and they were able to recover most part of what I lost. Their services were invaluable keeping me updated throughout the recovery process, thanks to them. I can't say much good things about these guys here, but then, If you are going through similar situation, reach out to them directly for assistance. Contact Details E-mail: Blissparadoxrecovery@aol.com, Blissparadoxrecovery@fastservice.com Telegram: Blissparadoxrecovery WhatsApp: +19255963791 Signal: +17373703513
2025-04-12
EVA:
I essentially make about $9,000-$13,000 every month on the web. It’s sufficient to serenely supplant my old employments pay, particularly considering I just work around 10-13 hours every week from home. I was stunned how simple it was after I attempted it duplicate underneath web….. Begin here>>>>>>>>> Www.WorksProfit7.Com
2025-04-12
88 11 UNP dugaartai lexus 570 hovdiin aluurchin
2025-04-11