Б.Жаргалсайхан: ''У.Хүрэлсүхийн хэлсэн үгэнд би тайлбар хийхгүй''

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг дахин томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд түүнээс асуулт асуусны нэг нь Н.Номтойбаяр байлаа. Тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “АТГ болон бусад хуулийн байгууллага нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ. Хэн нэгэн хүнийг дуудаж, ял оноож, улстөрийн зорилгоор өрсөлдөгчөө намнадаг Ерөнхийлөгчтэй байж болохгүй” гэж хэлж байсан. Энэ үг танд яаж буусан бэ" гэж асуув.
Түүний асуултад Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Таны өмнө ийм үгийг тайлбарлаад суух албан тушаалтан нь би биш " гэж илтэд эгдүүцэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ