Х.Баттулга ээждээ загнуулсан ч чуулганы хурал таслав

Х.Баттулга ээждээ загнуулсан ч чуулганы хурал таслав

УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдрийн /2025.04.10/ ирцийн мэдээг хүргэж байна. 126 гишүүнээс тав нь эмнэлгийн чөлөөтэй, найм нь орон нутгийн томилолттой, долоо нь гадаад томилолттой, зургаа нь чөлөөтэй байна. Харин Х.Баттулга, Ж.Бат-Эрдэнэ,Л.Гантөмөр, Т.Доржханд, Н.Учрал, Ж.Энхбаяр нарын зургаан гишүүн тасалжээ. Өчигдөрхөн /2025.04.09/ Ёс зүй дэгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдааныг 60 гаруй цаг тасалсан гэх үндэслэлээр 6 сарын цалингаа 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл авсан. Мөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Одоо хуралдаа сууна аа. Нэгдүгээрт, бүртгүүлэх гэхээр төхөөрөмж нь болохгүй байгаа. Хоёрдугаарт, эрүүл мэндийн асуудалтай байна. Гэхдээ одоо сууж байгаа. Ээж байнга загнаад байна" гэж хэлсэн ч өнөөдөр дахиад л чуулганы хуралдаандаа суусангүй.

Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар "Х.Баттулгын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагыг үзлээ. "Би ирдэг, харин төхөөрөмж болдоггүй" гэж ярьжээ. Юм л бол хойд хар овоохой гэдэг шиг санал хураалтын төхөөрөмж рүү буруугаа чихдэг асуудлаа одоо болих хэрэгтэй. Том агуулгаараа яривал Монгол Улсын парламентыг үл хүндэтгэсэн байдал шүү. Өөдөөс нь 70-80 УИХ-ын гишүүн хараад сууж байна. Бүгд эсвэл сохор болчихсон хэрэг үү. Тэр хүн чинь харагддаггүй шүү дээ. Эсвэл үл үзэгдэгч малгай өмсөж орж ирдэг юм уу. Иймэрхүү байдлаар танхимд байгаа УИХ-ын гишүүд, сонгосон иргэдээ, МУ-ын парламентыг доромжилсон зүйл ярьж болохгүй. УИХ-ын гишүүн бол хариуцлагатай албан тушаал" гэдгийг онцолж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nick Dave:
I'm overwhelmed with gratitude for the exceptional services I received from Bliss Paradox Recovery after falling a victim of crypto theft that took away almost 947, 000 USD worth in bitcoin. I contacted the police about my case, but they were unable to render the help I needed, so I reached out to Bliss Paradox Recovery from a trusted source and they were able to recover most part of what I lost. Their services were invaluable keeping me updated throughout the recovery process, thanks to them. I can't say much good things about these guys here, but then, If you are going through similar situation, reach out to them directly for assistance. Contact Details E-mail: Blissparadoxrecovery@aol.com, Blissparadoxrecovery@fastservice.com Telegram: Blissparadoxrecovery WhatsApp: +19255963791 Signal: +17373703513
2025-04-12
EVA:
I essentially make about $9,000-$13,000 every month on the web. It’s sufficient to serenely supplant my old employments pay, particularly considering I just work around 10-13 hours every week from home. I was stunned how simple it was after I attempted it duplicate underneath web….. Begin here>>>>>>>>> Www.WorksProfit7.Com
2025-04-12
Иргэн:
Баттулга ч будлианы хөрөнгө дөө
2025-04-10
Ээжийнхээ үгэнд ордоггүй зэрлэг хүмүүжилгүй хүүхэд байна. Энэ хүн болохгүйээ!!!!
2025-04-10