Н.Учрал, Г.Дамдинням нарыг цагдаад шалгуулна

Н.Учрал, Г.Дамдинням нарыг цагдаад шалгуулна

УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч П.Пүрэвбаатараар дамжуулж Төгрөг нуурын орд тойрсон гүтгэлгийн асуудлыг шалгуулахаар ЦЕГ-т хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч П.Пүрэвбаатар: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарт холбогдуулаад бусдыг гүтгэсэн үндэслэлээр ЦЕГ-т өргөдөл гаргаж байна. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэгт тооцогдох зүйл заалтаар хүнийг гүтгэж байна. Тодруулбал, 250 сая ам.доллараар Монгол Улсын газар нутгийг зараад, татвараас зайлсхийгээд оффшор бүсэд хөрөнгө байрлуулсан гэсэн утга бүхий мэдээллийг ойрын хэдэн хоног байнга гаргаж байгаа учраас тэрэнтэй нь холбогдуулаад Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар худал мэдээлэл тарааж бусдыг гүтгэсэн гэдэг үндэслэлээр Цагдаагийн байгууллагад УИХ-ын гишүүн Х.Баттулгын бие төлөөлөгч, өмгөөлөгчийн хувиар хувьд өргөдөл гаргаж  байна. Нэр бүхий хүмүүсийн хувьд тодорхой баримтгүй, шалгаж тогтоосон зүйлгүйгээр "507 хуудас материал байна" гэж ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдөр "Төгрөг нуурын орд"-той холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэр "2006 онд Х.Баттулга 90 хувийг, Я.Батсүх 10 хувийг нь эзэмшиж байсан CAMEX ХХК "Төгрөг нуур энержи" компанийг 100 хувь эзэмшдэг. Х.Баттулга өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнасан, оффшороос оффшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан" гэх мэдээллийг өгсөн.

Энэ мэдээлэл угаасаа шинэ ч зүйл биш. 2016 онд анх энэ асуудлыг ярьж гарч ирсэн хүн нь "Хас"-ын Ганхуяг. 2020 онд мөн энэ асуудлыг хөндөж тавьж байсан. Сонгууль дөхөхөөр л ийм мэдээлэл гаргаж байна. 2025 онд гурав дахь удаагаа дахин гаргаж, Засгийн газрын хэмжээнд хүч оруулан ярьж байна. Хамгийн хэцүү зүйл нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан татвараас зайлсхийсэн, 250 сая ам.доллараар газар нутаг зарсан гэдэг нь өөрөө хүнд гэмт хэрэг юм. Ийм гэмт хэрэгт хүнийг гүтгэн харлуулах нь байж болшгүй зүйл гэж үзээд өргөдөл гаргаж байна.

Хамгийн хэцүү юм нь юу вэ гэхээр Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан татвараас зайлсхийж, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан гэх асуудал нь хүнд гэмт хэрэгт тооцогдох учраас ийм гэмт хэрэгт бусдыг гүтгэж, харлуулах нь байж болохгүй зүйл. Монгол Улсын иргэн хувьцаа эзэмших эрхтэй л дээ. Хувьцаа эзэмшсэн компанитай нь холбоотой 431 хуудас баримтыг архиваас хуулбарлаж авч чадсан. Н.Учралыг баримтуудаас илүүг гаргаж ирсэн гэж бодохгүй байна. CAMEX ХХК нь Монголд байгаа. Б.Норовсамбуу гэдэг хүнийх. Хэрэв татвараас зайлсхийсэн бол тус компани одоо ингээд үйл ажиллагаа явуулах боломж байхгүй л дээ. Тиймээс улс төрийн акц явж байна гэж харж байгаа. Яагаад Х.Баттулга өөрөө гарч ирж мэдээлэл хийх ёстой гэж. Өөрөө энд тэнд тайлбарлаад явна лээ. Хуулийн байгууллагад хандахдаа итгэмжлэгдсэн төлөөлөгч болох надаар дамжуулж байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nick Dave:
I'm overwhelmed with gratitude for the exceptional services I received from Bliss Paradox Recovery after falling a victim of crypto theft that took away almost 947, 000 USD worth in bitcoin. I contacted the police about my case, but they were unable to render the help I needed, so I reached out to Bliss Paradox Recovery from a trusted source and they were able to recover most part of what I lost. Their services were invaluable keeping me updated throughout the recovery process, thanks to them. I can't say much good things about these guys here, but then, If you are going through similar situation, reach out to them directly for assistance. Contact Details E-mail: Blissparadoxrecovery@aol.com, Blissparadoxrecovery@fastservice.com Telegram: Blissparadoxrecovery WhatsApp: +19255963791 Signal: +17373703513
2025-04-12
EVA:
I essentially make about $9,000-$13,000 every month on the web. It’s sufficient to serenely supplant my old employments pay, particularly considering I just work around 10-13 hours every week from home. I was stunned how simple it was after I attempted it duplicate underneath web….. Begin here>>>>>>>>> Www.WorksProfit7.Com
2025-04-12
Walker:
This is my testimony on how I finally joined the new world order, Illuminati after I have been trying to join for over 2 years now but scammers took money from me several times. I have been searching to join the Illuminati for so long, but scammers keep taking my money until early this year when I meet with Lord Felix online I contacted him and I explained everything to him and he recommended the registration used and I paid for the big member to get me started and I was initiated into the World Order online and I receive the sum of $1,000,000 us dollars in to my bank account instantly after my online initiation ritual and also I will be earning $33,000 us dollars monthly, I'm very happy! And promise to spread the good work of Lord Felix. If you are interested in joining the new world order Illuminati today, contact Lord Felix today instead of accepting scammers to take your money all in the name of helping you join, Contact Lord Felix Via email illuminatiofficial565@gmail.com or WhatsApp +447918641801🔺
2025-04-10
Battulga Odoo boliochee. Ene luivarching turd davruulaad baixdaa yadag yum. Xed xonogiin umnu ene umguulugch ni tugrug nuuriin ord battulga zarsan gechixsen baisnaa Odoo uur bolj gene. Naad medeelluud chini xudlaa medeelel bish baij taaraa. HK- d burtguulsen zarsan gedeg chini olon jiliin bux medeelel ni il garsan baina sh Dee. Barimtuud gargaad baigaa xymyys aix xereggui. Xuraldaa suudaggui irgediin tolgoi ugaaj uuriigee xamgaaalax gesen iim xyniig yax gej ix xurald oruuldag yum.
2025-04-10