УКРАИНД БНХАУ-ЫН 155 ЦЭРЭГ БАЙЛДАЖ БАЙНА

Орос-Украины дайнд БНХАУ-ын 155 иргэн байлдаж байгаа тухай Украины ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдлээ. Тэрээр лхагва гарагт хийсэн мэдэгдлийнхээ үеэр ОХУ-ын арми гадаадын иргэдийг элсүүлж дайны хуулийг зөрчиж байна гэж мэдэгдсэн юм.
В.Зеленский Украинд байлдаж буй БНХАУ-ын иргэдийн жагсаалт бүхий тагнуулаас ирүүлсэн баримт бичгийг CNN агентлагт дэлгэжээ.
“ОХУ нь дайны фронтод илгээх БНХАУ-ын иргэдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд зар байршуулсан элсүүлсэн. Бид Украинд байлдаж буй БНХАУ-ын цэргүүдийн тухай мэдээлэл цуглуулж байгаа бөгөөд 155-аас ч илүү байгаа гэдэгт итгэлтэй байна. ОХУ нь БНХАУ-ын нийгмийн сүлжээнд ажилд авах тухай видео зар байршуулж байсныг тус улсын эрх баригчид мэдэж байсан. Зарын дагуу ОХУ-д ирж буй цэргүүд эмнэлэгийн үзлэгт орж, сургалтын төвүүдэд нэгээс хоёр сарын хугацаатай суралцдаг. Ингээд дайны фронт руу илгээгддэг гэж” онцолжээ.
Тэгвэл В.Зелеснкийн мэдээллийг БНХАУ нэн даруй няцаасан бөгөөд тус улс дайнд оролцоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн Лин Зянь мэдэгдэлд, “БНХАУ-ын иргэд Украинд байлдаж байгаа гэх аливаа мэдээлэл нь "ор үндэслэлгүй" зүйл гэжээ. Мөн БНХАУ-ын Засгийн Газрын зүгээс “гадаадад буй иргэддээ зэвсэгт мөргөлдөөн болж буй бүс нутгаас хол, ямар нэг байдлаар зэвсэгт мөргөлдөөн, цэргийн ажиллагаанд оролцохгүй байхыг үргэлж захиж ирсэн гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй" гэж Лин Зянь тодотгосон байна.
Харин Кремлээс дээрх мэдээлэлд хариу өгөөгүй аж. Украинд олзлогдсон хоёр Хятад цэргийн бичлэг цахим орчинд түгсэн. Бичлэгт Хятадын цэргүүд Орос хэлээр ганц нэг үг хэлэх гэж оролдож байсан юм. Донецк мужид байлдаж байсан тус цэргүүдийг БНХАУ-ын паспорт, банкны карт, хувийн мэдээллээр нь баталгаажуулсан юм.
Олзны хоёр цэргийг ОХУ-д олзлогдсон Украин цэргүүдэр солиход бэлэн байгаа тухай В.Зеленский мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ