1072 хувьцааны ногдол ашгийг дөрөвдүгээр сарын сүүлчээр олгоно

1072 хувьцааны ногдол ашгийг дөрөвдүгээр сарын сүүлчээр олгоно

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны үлдэгдэл ногдол ашгийг энэ сарын 28-нд иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөж байна. Энэ талаар тус компаниас "Хувьцаа эзэмшигчдийн хурлын дараа 2024 оны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг олгохоор төлөвлөж байна" гэлээ. Хэрэв 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93.5 мянга орчим төгрөг олгохоор байгаа юм. Ямартай ч дөрөвдүгээр сарын 25 юм уу, 28-нд 1072 хувьцааны үлдэгдэл ногдол ашгийг олгох эсэх нь Хувьцаа эзэмшигчдийн хурлаар тодорхой болох юм байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авахыг даалгасан. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэж, арванхоёрдугаар сард 130 мянган төгрөг олгосон. Үлдсэн ногдол ашгийг хоёрдугаар сарын 28 болон дөрөвдүгээр сард олгохоор болсон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ